Төрд “шоовдорлогдож”, нийгэмд гадуурхагдагсад…

111111“Улс орон маань хөгжиж байна” гэж Манай Ерөнхий сайд ам бардам хэлж чаддаг билээ. Тэрээр  үлдсэн 2 жилд улс орноо одоогийноос  ч илүүтэй   “галзуу ” хөгжүүлнэ хэмээн амласан гэж байгаа.

Нэг үеэ бодвол төр  засаг сайн ажиллаж байгаа гэдэгтэй  санал нийлж болно. Байшин барьж байна, зам тавьж байна, хоггүй Улаанбаатарын төлөө ажиллаж байна гээд төр засгийн хүмүүсийн хийх, шийдэх ажил их байдаг биз. Гэдний тэдний  улс орноо хөгжүүлэх “том том” бодлогын завсраар төдийлөн олны анхаарал татдаггүй ч зайлшгүй анхаарах ёстой  сэдэв, асуудлууд үлдэн хоцорсоор л байна.

Ерөөс ардчилсан нийгэмд төрийн  халамжийн бодлогод зайлшгүй хамаарах ёстой  асуудлууд  гэж  бий. Энэ бол нийгмийн халамж нөхцөл шаардсан  тэр хэсэг рүү чиглэсэн төрийн  бодлого юм. Учир нь  нийгмийн энэ хэсэг рүү  төр засгаас өөр  хэн ч анхаарч дэмждэггүй. Төр засгийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мөнгөн тэтгэмж өгөх, ахмад  настнуудын тэтгэврийг нэмэх төдийнхөөр эл асуудлыг шийдчихлээ гэж бодож байгаа бол том эндүүрэл.

8b5e62345638323182a051b92e4d118e_x3Улсын хэмжээнд ганц байдаг Батсүмбэрийн  Ахмадуудын асрамжийн газар, Монгол улсын Хүүхэд асран хүмүүжүүлэх төв, Тархины саажилттай хүүхдүүдийн тусгай цэцэрлэг болох Сувиллын цэцэрлэг-яслийн 10-р цогцолбор зэрэг газрууд төрийн бодлогоос гадуур хаягдсан мэт. Улсын  төсвөөс жилдээ олгох хөрөнгийг нь  шийдэх төдийнхөнөөр тэдний үйл ажиллагааг төр “дэмжиж” байна. Үүний үр дүнд нурах  шахсан Ахмадын асрамжийн барилга, урлаг  спорт заалгүй хүүхдийн халамжийн төв, цэцэрлэгийн байргүйгээс болж энгийн хүүхдийн цэцэрлэгийн “өнцөг булан”-д гадуурхагдан байрлаж байгаа Сувиллын цэцэрлэг-яслийн 10-р цогцолбор  нь  олон жилийн нүүрийг үзэж байна.

Монголын засаг төрөөс “олуулаа” болохыг уриалдаг хирнээ  ирээдүйн эзэд болсон хүүхэд багачуудынхаа төлөө “За гэж хэлж чаддаггүй” ард түмэн.  Учир нь хүүхдүүдэд зориулаад сургууль, цэцэрлэг, эмнэлэг, тоглоомын талбай, асрах газар, халамжлах цэцэрлэг  байгуулах нь  төсвийг үрэлгэн болгохоос төр засагт ашиг авчирдаггүй. Гэсэн хэдий ч үүнийг заавал хийх ёстой.

c28859b234d932eoriginalЭнэ удаагийн парламент   олон эмэгтэй гишүүдтэйгээрээ онцлог. Тэд сонгуулийн үеэр “эмэгтэй хүний уран ухаан, эх хүний уян зөөлөн сэтгэл” Монгол  төрд үгүйлэгдэж байгааг  дурьдан, эл орон зайг нөхөж ажиллана гэдгээ илэрхийлж байсан. УИХ-д “бүлэг” байгуулж болох  хэмжээнд  сонгогдсон парламентын  эмэгтэй гишүүдийн  дуу хоолой  өдгөө архи, тамхины  хууль  төдийхөнөөр хязгаарлагдаж байгаа нь туйлын харамсалтай.  Тэдэнд хийх ажил их байна. Улсын хэмжээнд ганц байдаг ахмадын асрамжийн газар хүүхэд амрах төв, тусгай сургалттай сургуулиуд, саажилттай хүүхдийн цэцэрлэг, төрөх эмнэлэгүүдээр орж үзсэн эмэгтэй гишүүд хэд вэ. Эмэгтэй гишүүд маань одоо л Монгол төрд үгүйлэгдэж,  нийгмийн эмзэг бүлгийнхэнд дутагдаж байгаа халамжийн бодлого руу ханцуй шамлан орох ёстой. Төсвийн хөрөнгөөс тусгай цэцэрлэг барих, төрөх эмнэлэг байгуулах гэх зэрэг бодлогын  шийдвэрийг гаргуулахын тулд  олнооро парламентийг “лоббидож”  байгаад ч гэсэн шийдүүлэх  учиртай.

10006636_621573921256894_887809916_nӨнөөдөр сэтгүүлч миний бие  үе тэнгийн  хэсэг залуусын хамт хандивын аянд нэгдэн, Сувиллын цэцэрлэг-яслийн 10-р цогцолборын  багш ажилтнуудад  урам өгөх зорилгоор бага ч болов сэтгэлийн бэлэг, хандив гардуулан өглөө. Бидний хүүхдүүдтэй нас чацуу болов уу гэмээр бяцхан багачууд “саажилт”  гэдэг хэлж биш, хийсэж ирсэн зовлонг туулж байгааг хараад  өөрийн эрхгүй өрөвдөх  сэтгэл төрж  байлаа. Байнгын  асаргаа шаарддаг, хүн өвчин туссан ч гэлээ үр хүүхдээ гэсэн сэтгэлтэй  эцэг эх, эмээ өвөөг хараад тэднээр бахархсан. Бас тэднийг асран хүмүүжүүлж байгаа багш ажилтнуудын гавьяа зүтгэлийг ч гэсэн энд онцолж хэлэх нь зүйтэй биз ээ. Гэтэл эдгээр хүүүхдүүд маань өдгөө цэцэрлэгийн байргүй, энгийн цэцэрлэгийн  1-2 өрөөг  түрээслэн байрлаж байгаа гэнэ.

13111Харамсалтай нь улсын хэмжээнд ганц байдаг Сувиллын цэцэрлэг-яслийн 10-р цогцолборын байрыг өнгөрсөн оны 5 сарын эхээр  МХЕГ-аас байрыг цаашид ашиглах боломжгүй гэсэн үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр гаргажээ. Үүнээс хойш нэг жилийн хугацаанд  Сувиллын цэцэрлэг-яслийн 10-р цогцолборын хамт олон энгийн цэцэрлэгийн өрө тасалгааг түрээслэн байрлаж байгаа гэнэ.  Мэдээжийн хэрэг байнгын асаргаа сувиллагаа шаарддаг эдгээр  хүүхдүүд өөрийн гэсэн цэцэрлэгийн байргүй байна гэдэг ямар хэцүү байх нь хэн бүхэнд  ойголгомжтой. Ийм учраас  улсын хэмжээнд ганц байдаг энэхүү цэцэрлэгийн барилгын асуудлыг яаралтай шийдэж  өгөхийг тэнд хүмүүжин нийгэмшиж  байгаа  хүүхдүүдийн эцэг эхчүүд,  багш нарын   нэрийн өмнөөс Баянзүрх дүүрэг, нийслэлийн удирдлага, харьяа яамны сайдаас  хичээнгүйлэн хүсэх байна.

Ялангуяа энэ асуудалд  парламентын эмэгтэй гишүүд юу юунаас илүүтэй анхаарлаа хандуулан ажиллана гэдэгт итгэж байна.

Улс төрчид эрх  мэдлийн төлөө улайран зүтгэдэг шигээ энэ бяцхан  хүүхдүүдийн төлөө төлөө тус цэцэрлэгийн байрны асуудалд анхаарлаа хандуулан шийдвэрлэж өгвөл олон зуун ийм хүүхдийг нийгэмшихэд нь том тус дөхөм болно.

Элдэв баяр болохоор ахмад настны асрамжийн газар, хүүхдийн хүмүүжүүлэх төв, саажилттай хүүхдийн цэцэрлэг рүү  телевизийн камер дагуулан очиж, тэдэнд бэлэг сэлт гардуулан, нийгмийн  эмзэг хэсгийнхнийг “халамжилдаг, хайрладаг” хүн болох гэж “жүжиглэдэг  худалч”  улс төрчдөөс илүүтэй  тэдний өмнө тулгамдсан байр сууцны  нь асуудлыг бодитойгоор шийдэж өгөх хүн хэрэгтэй байна.

Ц.Мөнх

 Ugluu-logo17221

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …