“Хаан банк”-ныхан үйлчлүүлэгчдээс мөнгө “тоншдог” болохыг нотлох бас нэгэн баримтыг дэлгэж байна

Snapshot_2014-04-04_141847“Бид шударга ёс, ил тод байдлыг эрхэмлэн, харилцагчийн vйлчилгээг Монголдоо хамгийн өндөр түвшинд хvргэхийг эрмэлзэнэ”  гэж уриалдаг  “Хаан банк” иргэдийг хохироож байгаа талаарх мэдээлэл сүүлийн үед удаа дараа гарах боллоо. “Дижитал” хамтлагийн дуучин  Эрка буюу Г.Эрдэнэбилэгийн данснаас хоёр ч удаа өөр данс руу шилжүүлэг хийсэн байсан. Энэ тухай тэрээр “Миний данснаас мөнгө алга болоод байгаа юм шиг санагдахаар нь интернетээр дансаа шалгадаг болсон. Тэгсэн хоёр сарын дотор хоёр удаа миний данснаас мөнгө авсан байгаа юм. Эхнийх нь 800 мянгыг шууд өөр хүний данс руу шилжүүлчихсэн бол дараа нь 450 мянгыг тэтгэвэрийн зээл гээд авчихсан байсан. Дансаа байнга шалгахгүй бол алж мэдэхээр юм байна лээ, энэ Хаан банк. Миний мэдэж байгаа нь энэ урд нь мэдэхгүй байхад их л авсан байх даа”  хэмээн цахим хуудсаараа мэдээлж байсан.

Тэгвэл “Хаан банк”-ны ажилтнуудын хариуцлагагүй үйлдэл энэ мэтхэнээр хязгаарлагддаггүй бололтой. Энэ талаар иргэн Л.Б бидэнд дөнгөж сая мэдээллээ. Болсон процессийг дурдвал:

Өчигдөр буюу 2014 оны 04-р сарын 03-ны 12 цагийн үед иргэн Л.Б  нь найзынхаа хүсэлтээр хамтран ажилласан нэгэн иргэний дансруу мобайл банкаараа гүйлгээ хийсэн байна.

Гэтэл хүлээн авагч данс руу хоёр удаа гүйлгээ хийсэн гэсэн мессеж иржээ. Ганц л удаа гүйлгээ хийсэн хэрэглэгч гайхаж “Хаан банкны” 1800-1917 утас руу залган энэ тухай лавлатал “эргээд холбогдъё” гэжээ. Удтал хүлээсэн ч буцаж холбогдоогүй учраас 1800-1917 руу дахин залгасанд “Тийм байна ах аа, нээрээ хоёр секундэд хоёр гүйлгээ хийсэн байна. Энэ боломжгүй л дээ, би IT-тай яриад эргээд холбогдъё ” гээд таг болжээ.

Хэрэглэгч удтал хүлээсний эцэст 15:00 цагийн үед 1800-1917-ийн оператор Тунгалаг гэгчтэй  холбогдсон ч өглөөний ярьсан хүнтэй нь эргээд яриулъя гээд мөн л таг чиг болсон байна. Аргаа барсан үйлчлүүлэгч “Худалдаа аж үйлдвэрийн танхим” дахь Хаан банкны захирал дээр орж учир байдлыг хэлсэнд Төв Хаан банкнаас нь холбогджээ. Мөн л “Ах аа би IT-д хэлсэн, эргээд холбогдъё” гэсэн байна. Ийн сунжирсаар 16:30 хүргэж. Эргээд холбогдоно гэсэн хүн ч уучлалт гуйх нь байтугай урьдын адил үйлчлүүлэгчийг “мартаж” өнөөдрийг хүрчихээд байна.

Монгол улсын хот, аймаг сум бүрт өөрийн салбартай, үйлчлүүлэгчээ хаан мэт дээдлэн тэдний төлөө үйлчилдэг гэж цээжээ дэлддэг Монголын томоохон банк энэ мэт хариуцлагагүй, иргэдийг хохироосон үйлдлээ хэзээ зогсоох вэ?

Snapshot_2014-04-04_120241Дээрх иргэн магадгүй мессеж банкны үйлчилгээгүй байсан бол, хэдэн сарын дараа үлдэгдлээ шалгасан бол хэзээ яаж, хаашаа мөнгө нь орсныг мэдэх боломжгүй хохироод үлдэх байж. Энэ бол зөвхөн ганц л мессэж банкны үйлчилгээний нүүр царай. Хаан банк чинь өөр олон үйлчилгээтэй шүү дээ. Тэр бүгдийн цаана хариуцлагагүй, далд луйвар явагдсаар бид хохирсоор байдаг юм биш биз…

Хаан банкныхны “Эргээд холбогдъё” гэсэн үгэнд хууртан хохирч үлдсэн, мессеж банкны үйлчилгээ хэрэглэдэггүй, тэдэнд итгээд дансаа ч тэр бүр шалгаад байдаггүй жирийн иргэд хэд байгаа билээ. Тэдний хариуцлагагүй үйлдлийн цаана хохирсноо мэдээгүй хохирогч хэд байгаа бол гэх хар эндээс төрж байна.

Zone.mn

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …