Манай улсад байгаа гадаадын иргэдийн цалин 1.7 сая төгрөг байна

e1d77553fec465e1bigХөдөлмөрийн судалгааны институтиэс нийт 1731 байгууллагын 28 мянга 763 ажилчны дунд явуулсан цалин, хөлсний бүтцийн судалгаагаа танилцууллаа.

Монголд ажиллаж байгаа гадаад улсын иргэн харъяат ажиллагсдын үндсэн цалин 1.7 сая төгрөг байна. Гадаад ажиллагсдын цалинг салбараар нь авч үзвэл бөөний болон жижиглэн худалдаа, машин мотоциклийн засвар үйлчилгээний салбарт ажиллаж буй гадаад  ажиллагсдын цалин хамгийн өндөр буюу 7.2 сая төгрөгт хүрчээ.

Эдгээр дүнд цалин хөлсний нэмэгдэл, байршил, хүйс, боловсролын түвшин зэрэг үзүүлэлт нөлөөлсөн аж. Тухайлбал Улаанбаатар хотод амьжиргааны өртгөөс хамаарч, хамгийн өндөр цалин олгож байна.

Үндсэн цалинг бүс нутгаар нь авч үзвэл Улаанбаатар хотод ажиллагсдын үндсэн цалин улсын дунджаас 63.1 мянган төгрөгөөр илүү байхад төвийн бүсийнх 91.8, баруун бүсийнх 123.6, хангайн бүсийнх 113.9 харин зүүн бүсийнх 134.5 мянган төгрөгөөр бага байна.

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …