ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН болон “ТУЯА ИОГА” төвөөс санаачилан Нийслэл хотын иргэдийг эрүүлжүүлэх, хөдөлгөөний идэвхийг сайжруулах, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, идэвхтэй амьдралын хэв маягийг хэвшүүлэх зорилгоор 2014 оны 4 сарын амралтын өдрүүдийн турш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн төв талбайд өглөөний 09:00 цагт “Эрүүл орчин-Идэвхтэй Хөдөлгөөн” сэдэвт өглөөний дасгал аяныг энэ сарын 5, 6-ны өдрүүдэд эхлүүлж байна.
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд иргэдийн ая тухтай эрүүл орчинг цогцлоохын тулд 2.5 км дугуйн болон гүйлтийн зам, явган хүний замыг барьсан бөгөөд 22 нэр, төрлийн 100,000 гаруй мод, бут сөөгийг арчлан ургуулж байгаа юм.
Туяа иогийн төв нь ард иргэдииг хөдөлгөөний дутагдлаас арилгах, эрүүлжүүлэх, мөн хөдөлгөөний цогц мэдлэгийг хүргэх зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Тиймээс нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор хөдөлгөөний боловсролыг өглөөний дасгалаар 1 сарын аяны хүрээнд системтэй сургалтаар олгохоор болжээ. Өглөөний дасгалд оролцох албан байгууллага, хамт олон, иргэн бүрийн өмнө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн үүд хаалга нээлттэй гэж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс мэдээллээ.

ТА ЭНЭХҮҮ 1 САРЫН АЯНД ХАМРАГДАХЫН АЧ ХОЛБОГДОЛ
- Амралтын өдрүүдийг гэр бүл, хамт олноороо зөв зохистой өнгөрүүлэх
- Стресснээс ангижирч сэтгэл, санаа тогтворжин анхаарал сайжирна
- Эрч хүчтэй, эрүүл чийрэг болгох, сэтгэл санаагаар унахаа болих, ядаргаанаас салах, толгой өвдөхөөс ангижирна
- Цусны эргэлт сайжирч, өндөр даралт буурч, уушгины багтаамж нэмэгдэнэ
- Уур уцаар багасч, тайван амгалан болж, амьдралын эрч хүч нэмэгдэнэ
- Биеийн уян хатан байдал, сунгалт сайжирч, хөшингө байдлаас гарна
- Яс, булчин, үе мөчний үйл ажиллагаа идэвхижиж, бэхжинэ
- Дархлал сайжирч өвчлөлөөс сэргийлнэ
- Бие хөнгөрч, нойрондоо сайжирна
- Эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийх
- Амьдралын идэвхи санаачилгатай болох, архаг өвчинөөс салах зэрэг болно
Ugluu.mn