АХА тэмцээний “элэг авмаар” хариултууд

axa“АхА” тэмцээн гэж хэн бvхэн мэдэх байх. Өөрөөр хэлбэл сонин хачин асуулт асууж, оролцогчид хариулж явсаар хамгийн сvvлд хэн авхаалж, самбаа, мэдлэгтэй нь ялагч болдог нэгэн төрлийн оюуны  тэмцээн. Энэхvv нэвтрvvлэгт янз л бvрийн асуулт  тавмгдаж,  хүмүүс түүнд нь хариулдаг. тэдний хаиултанд элэг авмаар инээдтэй байх нь цөөнгүй. Ингээд хөгжилтэй хариултуудаас түүвэрлэн та бүхэндээ хүргэж байна.

– Чингис хааны эхнэрийн нэр?
– Мандухай сэцэн хатан

-Тvнтгэр өвгөн тvмэн жадтай тэр юу вэ?
-Чингис хаан

-Бөртэ чоно гуа марал дээр очоод яасан бэ?
– Идсэн

-Сvн далайг шалбааг байхад ямар уулыг дов байхад гэж vлгэрт гардаг вэ?
-Богд уул

-Ус цас 2-ыг Анлиар юу гэдэг вэ?
-ICE

– Мөсөн дээр мөнгөн аяга. Тэр юу вэ?
– Оньсого

– Ах нь сургадаг, Дvv нь…?
– таг дvлий

– Чингис хаан ямар хvн байсан бэ ?
– Хөөрхөн

– Малын хоол боловсруулах эрхтэн юу вэ?
Оролцогч 1: – Дэлvv
Оролцогч 2: – Хэлvv

– Долдугаар сарын нэгэнд юу болсон бэ?
– Галын наадам

-Хээрийн галуу нисэн vл хvрэх газраас
Хvний хvv юу өвөртөлж ирдэг вэ?
-Чихэр

-Хунт нуурыг хэн зохиосон бэ
-Бямбын Ренчин

– Орлогын орчилын схемийг хэн анх зурж тайлбарласан бэ?
– ЭЗО-ийн багш

-Vлгэрт хараацай шувууны сvvлийг хэн харваж 2 салаа болгосон билээ ?
-Чингис хаан

Хөтлөгч
-Монгол гэрт тонгойхгvй орох бол юунд толгойгоо цохих вэ?
Оролцогч
1. Багана
2. Босго
3. Авдар…

-Монгол Улсын тэргvvн хатагтай?
-Өvлэн

Хөтлөгч
– Монголчууд ямар ясыг сайн мөлжвөл хөөрхөн хvvхэдтэй болно гэдэг вэ?
Оролцогч
– Өвдөг
– Хvзvvний яс…

– Дэлхийн хvvхэлдэйн киноны эцэг, микки маусыг зохиосон хvн ?
– Дашдоржийн Нацагдорж
– Александр Степанович ??????????

-Монгол Улсын анхны ерөнхийлөгч хэн бэ?
1. Чингис хаан
2. Сvхбаатар

– Хувьсгалч эмэгтэй Борыг ямар хаднаас тvлхэн амийг нь хороосон бэ?
– Ээж хад

– Монголчуудын хамгийн анхны идээ ундаа юу байсан бэ?
– витафит /хvvхдийн АХА/

– Ээжид хоёр, эмээд гурав, эгчид нэг байдаг юм юу вэ?
– Мээм

Тэмээн хяруул, оцон шувуу 2 юугаараа ялгаатай вэ?
– Хөлөөрөө

– Хээлтэгч малыг юу гэдэг вэ?
– жирэмсэлдэггvй мал
– азарга

– 2008 оны Бээжингийн олимп аль хотод болох вэ?
– Ирак

– Попкорныг юугаар хийдэг вэ?
– Нефьтээр

– Майга бор гэж ямар амьтан бэ?
– Хонь

– Тэмээ яагаад ярьдаггvй вэ?
– Хэлгvй

– Монголын төрийн сvvлчийн хатан хааныг хэн гэдэг вэ?
– Цолмон

– Чингис хааны эхнэрийн нэр?
– Мандухай цэцэн хатан

– Элбэгдорж хэд дэхь ерөнхий сайд байсан бэ?
– Анхны
– Анхны ??
– Сvvлийн

– Жэнтэлмэн гэж хэнийг хэлэх вэ?
– Гадаад
– Ямар гадаад хvн гэж?
– хмммм … Баян хvнийг

– Тэмvжин Хасарыг яагаад ташуурдуулдаг вэ?
– Их иддэг болохоор нь

– Цаг цагаар нэг цадна тэгээд хэзээ дараа нь цадах вэ?
– Цахилдаг хөхөөрөө

– Хэн нэг нь андуураад тан руу хайрын мессежээ явуулчихсан бол та юу гэж бодох вэ?
– Андуураагvй байгаасай гэж бодно.

-Унагалдаггvй гvvг юу гэж нэрлэдэг вэ?
-Манин гvv

– Аавын аавыг юу гэж дууддаг вэ? ( хариулт – Өвөө )
– Хөгшин аав.

– Өндөр жил хэдэн хоногтой вэ? ( хариулт – 366 )
– 1026

– Лам хvн хоолоо идэхийг юу гэдэг вэ? ( хариулт – гvнцэг барих )
– Худрах (= хулгайлах)

– Монголчууд мэндлэхдээ биеийн хvндэтгэлийг юу гэж хэлдэг вэ? (хариулт-лагшин)
– Цогцос

– Зvчи гэж юу гэсэн vг вэ?
– Хvнийх

– Хvн хэдэн хуруутай вэ?
– 5

– Арслангийн зулзагыг юу гэж нэрлэдэг вэ?
– Симба

– Аманд орохдоо рашаан ундаа мэт
Амнаас гарахдаа арслан бар мэт тэр юу вэ?
– Кимчи

– Дунд чөмөг хаана байдаг вэ?
– Дунд хуруунд

– Тvвдэнгийн бор гэж хэн бэ?
– Хурдан морь

– Энэ жил УБ хотын хэдэн жилийн ой болсон бэ?
– 21

– Цэдэнбал гэж хэн бэ?
– Цэдэнбалын Чойбалсан гэдэг биз дээ?

– “Гэмт хэрэгтэн гишгэх газаргvй” гэдэг vг хэнд зориулагдсан бэ?
– Онгоцны жолооч нарт

– Гурван хvv төрvvлсэн эмэгтэйг юу гэдэг вэ?
– Садар эм

– Дэлхийн хамгийн том амьтан
– Туулай

– Сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал…?
– Могойн гэрэл…

– Доод уруулыг юу гэдэг вэ? /xөмxий/
– Хэлvv

– Цэцнийг vг хэлэхэд шагнана, харин тэнэгийг яахад шагнадаг вэ? /дуугvй байхад/
– Уурлахад

– Чингис хаан ямар аймгийнханыг тэрэгний бултай чацуулж хядсан бэ?
– Архангай

– Аливаа юмны хэлбэр дvрсийг ямар эрхтэнээрээ мэдэрдэг вэ?
– Хамар

– Манай гариг хэдэн эх газартай вэ?
– Зууун хорин зургаа байхаа
– Зуууун хорин долоо

– Мандухай хатны амийг хэн хороосон бэ? /зөв хариулт Исмел тайж/
– Дамчаа алсан

– Жилд хэд хоног байдаг вэ?
дуучин Номин-Эрдэнэ: -Юу билээ, 400 билvv нээрээ хэд билээ, мартчижээ

– Хязгааргvй эрх мэдэлтэй хvн гэж хэнийг хэлэх вэ?
– Энхбаяр

– Ясан хэдрэг гэж юуг хэлдэг вэ?
– Эмээл

“Бяцхан мисс-2010″ хvvхдvvд орсон АХА гарч байна гэнээ.

– Эвтэй 4 амьтны хамгийн том ах хэн бэ?
– Баавгай

– Цагаан баавгай ямар өнгөтэй вэ?
– Бор

– Ширээ хэдэн хөлтэй вэ?
– 2

– Энх тайвны бэлэгдэл шувуу?
– Дэгдээхэй

– Чи яг одоо ямар улсад амьдарч байна вэ?
3 хvvхэд дараалаад – УБ гэдэг байгаа

– Эмч хаана ажилладаг вэ?
– Барилгад

– Шvлгийн нэг мөр? /шад/
– Хэнтий, Хангай, Соёны өндөр сайхан нуруунууд

– Манай улсаар аялсан хамгийн анхны гадаадын жуулчин хэн бэ?
– Энх-Амгалан хаан

– Есvхэй баатар Өэлvн-ийг авахаар ирэхэд Өэлvн Чилэдvд “Миний vнэрийг vнэсэж яв” гээд юугаа өгсөн бэ?
– Бөгж
– Алчуур

Ugluu-logo172216

Санал болгох мэдээ

Мөнгөн шөнийн инээмсэглэл -2017 /хошин видео/

Ugluu.mn