Венесуэлийн нийслэл Каракас хотын хамгийн өндөр барилга байх ёстой байсан Давидын буюу Торрэ цамхагт одоо 2500 ядуус амьдарч байна.
1990 онд Венесуэлийн саятан Бриллембург 60 давхар оффисын барилга барьж эхлүүлсэн бөгөөд 1993 он гэхэд барилгын 45 давхарын ажил явагдаж байжээ. Харамсалтай нь Бриллембург энэ онд нас барж барилгын ажил ч зогссон байна. Үүнээс хойш барилгыг хэн нэгэн худалдаж аваагүй бөгөөд он удаан жилийн турш эзэнгүй хоосон байжээ. Гэтэл 2000 онд Анархит болон Баптистууд барилгыг эзлэн авч цамхаг дотор одоог хүртэл амьдрах болсон байна.
Энэхүү цамхагийг ядуусын хороолол ч хэмээн нэрлэдэг. Учир нь барилга дотор дэлгүүр, спорт тоглоомын талбай , биеийн тамирын заал , сүм, видео тоглоомын өрөө, үсчин, шүний эмнэлэг, гоо сайхны салон, шивээсний газар, болон оёдлын үйлдвэрлэл хүртэл байдаг ажээ.