Хятадад хамгийн ядуу мужуудын нэг Гүйжоү мужид хүүхдүүд агуй сургуульд сурдаг байна. Учир нь энд удаан хугацааны гангаас болж их хэмжээний цөлжилт үүсч хоол хүнс, ундны усны хомсдол үүсчээ. Тиймээс хүмүүс боловсролдоо бус өдөр бүрийн амьд үлдэх гэсэн тэмцэлдээ хамаг анхаарлаа хандуулдаг юм.
Гэсэн ч БНХАУ-ын Засгийн газраас иргэдийнхээ боловсролд анхаарч Гуйжоу мужид байдаг нэгэн агуйд дунд дунд сургууль нээжээ. Энэ сургууль 1984 онд нээгдсэн бөгөөд 186 сурагч суралцан, 8 багш хичээл заадаг байна.
Маш том агуй дотор элементүүд, томьёонуудыг сийлж, сагсны талбай, хичээлийн ширээ сандал болон хичээлд хэрэгтэй тоног төхөөрөмжүүдийг гар аргаар хийж байрлуулсан байдаг аж.
Агуйд цэвэр агаар хангалттай бөгөөд дууны хичээл найрал дуу дуулахад цэвэр акустикаар дуугарч, биологийн хичээлүүд дээр ургамал, амьтны аймагтай шууд харьцах боломжтой.
2011 онд Хятадын Засгийн газар тус сургуулийг хаах шийдвэр гаргаж, илүү тохилог сургууль байгуулахаар амлалт өгсөн байна. Харамсалтай нь одоог хүртэл сургууль баригдаагүй байгаа гэнэ. Мөн агуйн сургууль одоо ердөө л жуулчдын сонирхон үзэх нэг үзмэр болжээ.