Цагдаа нарын хувцсыг нано технологийн амьсгалдаг материалаар хийсэн

1530511_637943172919879_8472810911084618380_nИргэдийн дунд сүүлийнй өдрүүдэд нэлээд шүүмж дагуулаад буй цагдаа нарын шинэ дүрэмт хувцасны талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс нэгдсэн ойлголт өгөх зорилгоор өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус төвийн дарга цагдаагийн хурандаа Б.Баатархүү, ЦЕГ-ын Хувцасны ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Г.Ганзориг, хувцасны албаны мэргэжилтэн Г.Баялагмаа нар мэдээллэв.

Монголын цагдаагийн байгууллагын албан хаагчдын дурэмт хувцас 1921 оноос хойш 12 дахь удаагаа шинэчлэгдэж байгаа бөгөөд арав арван жилээр хувцасны шинэчлэлт хийдэг юм байна. Дүрэмт хувцасны загварыг зохион бүтээхдээ ШУТИС-ын эрдэмтэн багш нар, шилдэг загвар зохион бүтээгчид оролцсон судалгааны багийнхантай хамтраад, цагдаа нарын хэрэгцээ шаардлагад нийцүүлэн ийм загвар батлуулсан аж.

Тиймээс уг хувцас нь авч явахад төвөг багатай, ямар ч үед аваад халаасандаа хийх боломжтой, нар халхалсан дугуй бүрхүүлтэй малгайтай, материалын хувьд нано бүтээгдэхүүнээр хийгдсэн салхи нэвтрүүлэхгүй, халуунд биеийн хөлсийг гадагшлуулах давуу талтай юм байна. Харин гутал нь гурван төрлөөр, жил бүр хангагдах бөгөөд хасах 15 хэм хүйтэнд тэсвэртэй, ус нэвтрүүлэхгүй аж.

Харин хамгийн ихээр шүүмжлэл дагуулаад буй малгайны хувьд олон улсын хэмжээнд  ийм загварын малгай цагдаа нарт   зонхилох болсон Европын холбооны ихэнх улс оронд нар, салхинаас нүдийг нь хамгаалсан ийм бүрх загвартай малгай хэрэглэдэг болсон гэв.

2ulubti32617033m68a1ebfsvf

Цагдаагийн дүрэмт хувцасыг  яагаад заавал Турк улсад хийлгэх болсон тухайд өнгөрсөн оны намраас эхлэн дүрэмт хувцсаа дотооддоо  оёулж эхлэхээр  нэг тэрбумын тендер зарлахад дотоодын 21 аж ахуйн нэгжээс ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас үйлдвэрлээд завгүй, зарим нь чадахгүй гэсэн хариу өгчээ. Тиймээс гадаад зах зээлийг судалж үзээд хамгийн хямд бөгөөд чанартайгаар нь Турк улсыг сонгосон байна.

Гэхдээ бүх хувцасыг  Турк улсад  оёулахгүй бөгөөд зөвхөн таван төрлийн хувцасыг тус улсад хийлгэж, өвлийн хувцас болон бусад төрлийн хувцасыг нь дотооддоо үйлдвэрлэх гэнэ. Одоогоор цагдаагийн ханцуйн тэмдэг,  дотоодын цэргийн хугацаат  албаны дайчдын хувцасыг үндэсний үйлдвэрлэгчид хийж нийлүүлж байгаа ажээ.

Энэ онд цагдаа нараа шинэ хувцасаар хангахад дор хаяж 3,5 тэрбум төгрөг шаардагдаж байгаа ба энэ мөнгөнөөс нь зөвхөн өвлийн хувцас  мянгыг хийх аж. Цаашдаа төсвөөс 12 тэрбум төгрөг гаргавал цагдаагийн бие бүрэлдэхүүнийг бүрэн хэмжээгээр хувцаслах  боломжтой юм байна.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …