Хүүхдийн тархи хэр ажиллаж байна тэр хэмжээгээрээ их хэмжээний энерги, хоол тэжээлийг шаардагдаж байдаг. Тиймээс хүүхдийнхээ оюун ухааныг сэргэг байлгахыг хүсвэл юуны түрүүнд хоол тэжээлд нь онцгой анхаарах хэрэгтэй. Ингээд хүүхдийн оюун ухаанд хамгийн сайнаар нөлөөлдөг хүнсний бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Загас
Тархины үйл ажиллагааг дэмжих омега-3 гэдэг тослог хүчилтэйгээс гадна олон аминдэмтэй тул хүүхдийн хоол хүнсэнд заавал оруулах хэрэгтэй. Бүх төрлийн загасны мах тархины үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг байна.
Өндөг
Өндөгний шар нь холин гэдэг элемент агуулдаг бөгөөд энэ нь ой санамжийг сайжруулдаг байна.
Арахисын тос
Арахис нь Е витаминаар баялаг ба мөн тархины нервийн мембраныг хамгаалдаг антиоксиданттай.
Жимсгэнэ
Гүзээлзгэнэ, үхрийн нүд, интоор, улаалзгана, аньс, хад гэх мэт жимсгэнэ нь хавдраас урьдчилан сэргийлдэг антиоксиданттай. Мөн судалгаагаар, гүзээлзгэнэ болон хад нь ой санамжийг сайжруулдаг. Харин улаалзгана, гүзээлзгэнд байдаг үр нь “омега-3”-аар баялаг болох нь тогтоогджээ.
Буурцаг
Фасоль, горох, нут (хонин горох), чечевица зэрэг нь маш хэрэгцээтэй. Эдгээр буурцганы төрлүүд нь протеин, углевод, витамин болон эрдэс бодисоор баялаг.
Өнгөт ногоо
Улаан лооль, цэцгэн байцаа, баклажин, хулуу, лууван, шпинат, болгар перец, эрдэнэ шиш. Тод өнгийн эдгээр ногоо нь антиоксидантын агууламж өндөртэй, эд эсийг төлжүүлэхдээ сайн.
Сvv болон йогурт
Сүүн бүтээгдэхүүн нь протеин болон В төрлийн витаминаар баялаг тул тархины эд эсийг хөгжүүлэхэд тустай.
Боловсруулаагvй vр
Хүний тархи жигд сайн ажиллахын тулд тодорхой хэмжээний глюкозыг шаарддаг байна. Боловсруулаагүй үр нь глюкоз болон түүнийг цусанд оруулах хэмжээг хянаж тохируулж байдаг торлолыг агуулдаг байна. Мөн нервийн системийг тэжээдэг В-ийн төрлийн витаминаар баялаг байна.
ОВЬЁОС
Энэ бол хүүхдийн өглөөний хамгийн сайн хоолны нэг. Овьёос нь Е болон В-гийн төрлийн витаминаар болон кали, цинкээр баялаг. Эдгээр витамин нь хүүхдийн ой ухааны чадавхийг сайжруулна.
Үхрийн өөхгvй мах
Өөхгүй мах нь төмөр болон цинкийн эх үүсвэр ба тархины когнитив ажиллагааг сайжруулдаг. Махыг С витаминаар баялаг ногоотой (болгар перец, улаан лооль, жүрж, гүзээлзгэнэ) хамт хэрэглэж байвал төмөр нь бие организмд амархан шингэцтэй болдог байна.
Ugluu.mn