Чингис хааны морьт хөшөө буюу Цонжин болдогийн зургийг та бүхэндээ хүргэж байна. Морьт хөшөөний доод хаалгаар орохын тулд томчууд 7000 төгрөг, хүүхэд 3500 төгрөг төлөх ёстой. Энэ үнэд морьт хөшөөний морины дэлэн дээр гарч орчин тойрноо харах, дотор зураг авахуулах, музей үзэх үнэ багтсан юм байна. Харин хаад хатад, баатруудын хувцас өмсөж зургаа авахуулах бол та мөнгө нэмж төлөх ёстой. Морьт хөшөөний хашаанд бүргэд, тас шувуутай хамт зураг авахуулж болно. Тас шувууг нь гартаа барьж зураг татуулахад 3000-5000 юм билээ. Мэдээж музейд зураг авахыг хориглосон байсан, харин музей нь нэлээд сонирхолтой үзмэр олонтой юм байна лээ.
Санал болгох мэдээ
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …