Хамгийн үзэсгэлэнтэй харагдахад тань тусалъя

Будрах цасны мөнгөн ширхэгтэй, болор хундаганы жингэнэх чимээтэй шинэ жилийн үдэш хэн бүхний харааг булааж, харц дээгүүр алхах нь бүсгүйчүүд бүхний хүсэл билээ. Энэ өдөр хамгийн сайхан харагдахын тулд хувцас, гоёл чимэглэлээ хэрхэн сонгох зөвлөгөөг Танд хүргэе.

Хуучны хээнцэр

Сүүлийн жилүүдэд охид, бүсгүйчүүд энгийн коктейл даашинз сонгон гангарах болсон ч шинэ жилийн жинхэнэ “үнэр”-ийг оруулдаг дэгжин, урт даашинзууд сонголтод байсаар байна. Энэ жилийн хувьд 1960-1970-аад оны хуучны холливуд хээнцэр хэв маяг бүхий даашинзууд давамгайлахаар байна. Бидний “загасан” хэмээн нэрийддэг биеийн галбирыг гайхалтай тодотгодог даашинз моданаас гарахгүй нь. Мөн А хэлбэрийн, алтлаг хээ бүхий үндэсний хэв шинж агуулсан, энгэрийн хувьд гурвалжин геометрийн хэлбэр бүхий даашинзуудаас ч сонголтоо хийж болох юм байна.

Торон даашинз

Том жижиг цэцэг, элдэв хээ хуараас бүтсэн торон даашинзууд ойрын хэдэн жил моодноос гарахгүй шинжтэй. Урт, богино, хийц загвараасаа шалтгаалаад өдөр тутмын, ёслолын, үдэшлэгийн гээд олон төрөлд хувирч чаддаг нь энэ материалын гайхамшиг гэлтэй. Тиймдээ ч энэ хэв маягийн даашинз нь таны шинэ жилийн сонголтын нэг байж ч болох шүү дээ.

Гялгар, гялтгар

Шинэ жил хамгийн өнгөлөг, хамгийн тансаг баяр. Бүсгүй таны гоёл ч бас үүнийг илтгэж болно. Энэ жилийн хувьд блёстикаар чимсэн даашинз зонхилж байна. Гэхдээ богино байх тусмаа илүү дэгжин харагдана. Даашинзыг зөвхөн чимэглэх төдий хэрэглэдэг байсан блёстика гол орц нь болжээ.

Өнгөний хувьд алтлаг, мөнгөлөг, хар ногоон, хар өнгүүд давамгайлж байна.

Хөх, нил ягаан өнгө

Сонгодог гурав болох хар, цагаан, улаан өнгүүд үнэ цэнээ мэдээж алдахгүй. Үүн дээр нэмэгдэн хөх, нил ягаан өнгө шинэ жилийн даашинзны сонголтод зүй ёсоор орох нь. Учир эдгээр өнгө нэртэй загвар зохион бүтээгчдийн сонголтод зонхилсоор байна. Гэхдээ эдгээр өнгө бага зэргийн бууралттай байвал тун догь сонголт болохыг мэргэжилтнүүд зөвлөсөн шүү.

Гоёл чимэглэл

Том зүүлтүүд таны даашинзыг төгс харагдахад туслах болно. Алтлаг, метал өнгөтэй, чулуу зонхилсон богино зүүлтийг даашинздаа тохируулан зүүгээрэй. Харин цүнхний хувьд гар ажиллагаа орсон, чимэглэл, принт хээ бүхий байвал улам тансаг, итгэл төгс алхахад тань туслах болно.

Хэрэв та “Дээжис” дижитал сэтгүүлийг анх удаа татах гэж байгаа бол доорх линкүүдээс үнэ төлбөргүй татах боломжтой. Мөн ухаалаг төхөөрөмж дээрх Play Store, AppStore –ийн хайх /search/ цонхонд Deejis гэж бичин манай сэтгүүлийг татан авна уу.

iPad болон iPhone – нд татаж авах: http://goo.gl/KxNNTz

Android утас, таблет-нд татаж авах: http://goo.gl/0TRRDL

Facebook: https://www.facebook.com/DeejisDM

Twitter: https://twitter.com/DeejisDM

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …