Ажилдаа явахад сэтгэл хангалуун болгох 20 зураг

Бид өдөр бүр замын түгжрэл, агаарын бохирдлоос болж бухимддаг. Гэхдээ Улаанбаатар л ганцхан ийм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Дэлхийн олон орны иргэд биднээс ч хүнд нөхцөлд ажилдаа явсаар байна.

Жишээ нь нэг Америк хүн жилд дунджаар 38 цагийн турш замын түгжрэлд шахцалдаж явдаг гэсэн судалгаа байдаг аж. Харин дэлхийн томоохон Бээжин, Москва, Мексикийн хотуудад байдал үүнээс ч дор байдаг гэнэ.

Ингээд дэлхийн зарим орны иргэд ажилдаа хэрхэн явдгийг сонирхоно уу. 

3c60f8_12_x800

Пакистаны Карачид аадар бороо орж байгаа ч эдгээр залуусыг автобусны гаднаас зүүгдэж явахыг болиулж чадахгүй.

7ded30_15_x800

Совето. Өмнөд Африк

8ba2f8_16_x800

1970-аад оны үед 1.4 сая хүнтэй байсан Лагос одоо 21 сая хүнтэй бөгөөд Африкийн томоохон хотуудын нэг болжээ.

9d47cf_14_x800

2009 онд Филиппинд болсон хар салхины улмаас авто зам сүйдэж ажилтнууд ажилдаа явахад хүнд болжээ.

298c34_17_x800

Египетийн Каир дахь бөглөрөл. Замын түгжрэл, зах хоёр нийлжээ. Хаана дуусахыг нь тааж мэдэхгүй.

682e21_11_x800

Шри-Ланкын нийслэл Коломбод галт тэргэнд сууя гэвэл нэлээн тэвчээр шаардах ажээ.

3527cf_19_x800

Сан Пауло бол дэлхийн хамгийн их замын түгжрэлтэй газруудын нэг. Ялангуяа оргил цагийн үеэр метроны зогсоол хамгийн их хөл хөдөлгөөнтэй болдог.

24500a_6_x800

Токио дахь Шибуяагийн гарц бол дэлхийн хамгийн олон явган зорчигч зорчдог газар юм. Ногоон гэрэл асахад л нэг дор 2500 хүн зам хөндлөн гардаг ажээ.

73734d_3_x800

Өглөөгүүр метронд суух амаргүй байдаг ажээ.

a3ead8_2_x800

Оргил цагийн үеэр Бээжингийн буудал дээр урт цувааг харгалзаж буй хамгаалагч. Тавдугаар сард Шинжаанд болсон халдлагын үеэр 12 хүн нас барсан бөгөөд үүнээс хойш ийнхүү хамгаалагч байлгадаг болжээ.

a103fe_7_x800

Маш олон Бангкокчууд завиар ажилдаа явдаг.

b0c14a_4_x800

Ажил тараад харьж буй хүмүүс. Бээжин.

be1ec1_20_x800

Нью-Йоркын метроны Төв буудал оргил цагаар.

c3e40f_18_x800

Боливийн хэдэн мянган ажилчид өдөр бүр ийм тээврийн хэрэгслээр ажилдаа явдаг байна.

c169b6_9_x800

Энэтхэгийн Гувахати хотод бороо орсны улмаас үер болжээ. Гэсэн хэдий ч хүмүүс ажилдаа явсаар л байна.

c482b8_23_x800

Санхүүгийн салбарт ажилладаг маш олон Лондончууд ажилдаа явахдаа Лондонгийн гүүрээр гардаг ажээ.

cc278b_21_x800

Чикаго хотын ажилчид өвлийн хүйтэнд өглөө ажилдаа явах гээд зогсож буй нь.

ce1f3b_8_x800

Индонезийн Жакартад галт тэрэгнээс зүүгдэж ажилдаа явах нь хэвийн үзэгдэл.

cf4394_22_x800

Нидерландчуудын 25 орчим хувь нь ажилдаа унадаг дугуйгаар явдаг. Зурган дээр тэдний дугуйгаа зогсоолд байршуулсан байдал харагдаж байна.

e01346_1_x800

Бангладешд хэдэн мянган хүн завиар ажилдаа явдаг. Энэ зураг дээр байгаа хүмүүс нийслэл Дака хотод ажил эрхэлдэг бөгөөд бороо орж байгаа учир шүхэр барьцгаажээ.

e1788e_10_x800

Мумбайд хотын захаас хотын төв рүү галт тэргээр ажилдаа явахад тун бэрх ажээ.
Эх сурвалж: www.ikon.mn

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …