“Traveler’s Digest” сэтгүүлийн үнэлгээгээр доорх жагсаалт гарсан байна. Та мэдээж зарим нэгтэй нь санал нийлэхгүй байх.
10. Канад
Канадыг “Их Цагаан Умард” гэж нэрлэдэг нь сэтгэл догдлох шалтгаан биш ээ. Харин тус улсын хамгийн дур татам зүйл нь хүн зоных нь халуун дулаан араншин болон хараа булаам бүсгүйчүүд нь юм. АНУ-ын адилаар Канад нь олон соёлын нэгдэл учраас бүсгүйчүүд нь маш олон үндэстэн, ястнуудын холимог байж таарах нь. Хэдийгээр өмнө зүгийн хөрш /АНУ/-өөсөө ялгаагүй цус Канад бүсгүйчүүдийн судсаар урсах боловч таргалалтын хэмжээ нь АНУ-аас хоёр дахин бага байдгаараа энэ жагсаалтад орж байгаа юм.
9. Голланд
Германчууд уриалагхан зан, хошин шогийн мэдрэмж, тэгээд мэдээж бүсгүйчүүдээрээ Дэлхийд алдартай хүмүүс. Амстердам хот нь сайхан бүсгүйчүүдтэй хотын жагсаалтын 8-д ордог бөгөөд бусад хотууд нь ч гэсэн ялгаагүй дээгүүрт ордог. Гэхдээ та шавилхан бүсгүйгээр онгодоо хөглөдөг нэгэн бол сайхан бүсгүйн эрэлд Голландыг зүглээд хэрэггүй гэж зөвлөмөөр байна. Учир нь Голланд бол Дэлхийн хамгийн өндөр хүмүүстэй газруудын нэг бөгөөд бүсгүйчүүдийнх нь дундаж өндөр нь 170 см юм байна.
8. Дани
Дани бол Скандинавын аман дээр байдаг газар бөгөөд бүсгүйчүүд нь таны урмыг яавч хугалахгүй. Тэндэхийн бүсгүйчүүд шаргал үс, цэнхэр нүдтэй, үзэсгэлэнт “үнэгнүүд” байдаг учраас та Дани улсад ямар нэгэн сөрөг тал гэж байдаг эсэхт эргэлзэхэд хүрнэ. Данийн нийслэл Копенгаген хот бол усан дээр дүнхэлзэх толгой эргэм үзэсгэлэнт хот билээ. Даничууд дэлхийд хамгийн ардчилсанд тооцогдох гайхалтай нийгмийг байгуулсан бөгөөд Копенгаген шиг таны өмнө бүхнээ дэлгэсэн “илэн далангүй” хот гэж бараг л үгүй.
7. Колумб
Колумбын хөрш Венесуэль улс нь Дэлхийн миссийн тэмцээний удаа дараагийн ялагчдаараа Дэлхийн анхаарлыг татдаг. Гэхдээ энэ хоёр улсын гудмаар яг алхаад үзвэл Колумб охид хөрш зэргэлдээх Венесуэлийн гоо бүсгүйчүүдээс арай илүү үзэсгэлэнтэй болох нь мэдэгдэнэ. Тэгвэл яагаад Колумб охид гоо сайхны тэмцээн уралдаанд хамгийн сайхнуудаасаа шигшиж байгаад оролцдоггүй юм бол хэмээн та гайхаж мэднэ. Тэгвэл Колумб бүсгүйчүүд тэмцээн уралдаанд өөрсдийгөө сорих шаардлагагүй гэдгээ мэдэрсэн байдаг нь илт гэж би хэлмээр байна. Карибын эрэг дээрхи Картагена хотоор ороод нэг гараарай. Тэр хот бүсгүйчүүдийнхээ гоо үзэсгэлэнгээр таныг ховсдох болно. Гэхдээ болгоомжлоорой, эргэж харимааргүй санагдаж мэднэ шүү.
6.Өмнөд Солонгос
Энэ жагсаалтад хамгийн өндөрт бичигдсэн Азийн орон болох Өмнөд Солонгосын бүсгүйчүүд маргаангүй үзэсгэлэнтэй. Өмнөд Солонгос нь Ази тивийн соёлын тэргүүлэгч орон гэдэг нь гайхах зүйл биш юм. Солонгосын поп хамтлагууд, дэлгэцийн савангийн дууриуд, загварын трендүүд нь Ази тивээр түгэн алдаршсан билээ. Youtube-ээр “Wonder Girls”–ын клипүүд юмуу T-ara хамтлагийн “Bo Peep Bo Peep” дууны видеог үзэхэд л Солонгосын үзэсгэлэнт поп одуудын жишгийг мэдэрч болох юм. Яах вэ, санал нийлэхгүй хүн байвал Европ төрхнөөс арай өөр төрлийн гоо сайхныг дэлхийд таниулсан орон гэдэгтэй нь ядаж маргахгүй биз дээ?…
5. Болгар
Энэ жагсаалтад багтсан Зүүн Европын бусад орнуудын адилаар алдартай биш ч гэсэн Болгарийн нэр хүнд өссөөр байна. Болгар нь цанын баазууд, амьдрал буцалсан нийслэл хот, дундад зууны үеийн орд балгас, Хар Тэнгисийн өргөн наран шарлагын газрууд болон бусад олон гайхамшгууд, бас сайхан бүсгүйчүүдийн эх орон. Болгар бүсгүйчүүд өндөр нуруу, цайвар арьс, бараан үс, цэнхэр юмуу ногоон нүдээрээ гайхшруулдаг.
4. Орос
Орос улс энэхүү жагсаалтын дөрөвт орж байна. Гэвч санаа алдмаар сайхан бүсгүйчүүдийн тухай ярьж байгаа тохиолдолд жагсаалтын нэгт байна уу, дөрөвт байна уу гэдэг тийм ч том ялгаа биш. Москвагаас Сибирь хүртэл 4000 милийн газар нутгийн хаанаас ч сайхан төрсөн орос бүсгүйчүүд төрөл төрлөөрөө тааралддаг нь сайхан. Сибирь магадгүй Оросын хамгийн сонирхолтой бүст тооцогдох байх. Учир нь тэндэхийн хүмүүсийн цусаар Европ болон Ази өвөгтэй Оросуудын цус гүйж байгаа. Нуруулаг гоолиг биеэ дэгжин гоёлоор далдалсан, Орос хэлтэй Ази бүсгүй шиг тачаангуй зүйл хаа ч үгүй болохыг Сибирьт очсон та л сайн мэдэж авна даа.
3. Украйн
Украин бол Дэлхийн эрчүүдийн сүйт бүсгүйн сонголтын төв цэг гэхэд хэлсдэхгүй. Та хэзээ нэгэн цагт энэ улсад очиж байсан бол өөртөө ч гэсэн нэг Украйн бүсгүйг тэмдэглэчихээд буцсан гэдэгт итгэлтэй байна. Гайхалтай хот болох Украйны нийслэл Киев бол манай хамгийн сайхан бүсгүйчүүдтэй Дэлхийн хотуудын жагсаалтын нэгдүгээрт жагссан газар юм. Гэхдээ ганц нийслэлээрээ зогсохгүй Украйн улс тэр чигээрээ үзэсгэлэнт бүсгүйчүүдийн цоморлиг гэлтэй. Хар Далайн эргээр зуны цагт мянга мянган гоо үзэсгэлэнгүүд жижигхэн усны хувцастай холхилддог. Одесса хотоор зочилбол бас хангалттай тооны дур булаам бүсгүйчүүд таны сонирхлыг лавтай татна.
2. Аргентин
Өмнөд Америкдаа Аргентин хамгийн сайхан бүсгүйчүүдтэй гэдэгт би эргэлзэхгүй байна. Дээрээс нь Аргентин нь бүсгүйчүүдийнхээ хувьд хамгийн гэдэг тодотголоо Дэлхийн Өрнөд тал бөмбөрцөгт ч гэсэн хадгалах байх. Магадгүй хувцас загварын өндөр хөгжил, романтик соёл, эсвэл хүүхнүүдийнх нь өндөр нуруу, цээж шатаам гоо үзэсгэлэнтэй нь холбоотой байх. Гэхдээ л Аргентин охидод ямар нэг гойд чанар гарцаагүй байх мэт. Рио де Жанейро хотын найр цэнгээнтэй уур амьсгал, долгилсон Бразилаас болж байгаа юм биш ээ. Зүгээр л Аргентин бүсгүйчүүд бол хүндэтгэлийн арга хэмжээн дээр ч тэр, наран шарлагын газар ч тэр, гэртээ ч тэр нэг л зангаараа байж чаддаг гайхалтай мөн чанартай.
1.Швед
Стокгольм хот сайхан бүсгүйчүүдтэй нийслэлүүдийн жагсаалтад нэгдүгээр байраа алдсан ч улсынхаа хувьд нэгдүгээрт торойсоор байна. Шведэд хөл тавьсан анхны мөчөөсөө л эхлэн эндэхийн талаар дуулсан, сонссон бүхэн тань үнэн болохыг ойлгоно. Бүсгүйчүүд нь өндөр, шаргал үстэй, цэнхэр нүдтэй охин тэнгэрүүд байхаас гадна нөхөрсөг зан, боловсролын төвшөнгөө тултал нь хөгжүүлсэн байдаг. Энд ямар нэгэн учиг байна. Яагаад гэвэл “Traveler’s Digest” сэтгүүлээс гаргасан хамгийн сайхан залуустай орнуудын жагсаалтад бас л Швед улс тэргүүлсэн байгаа. Тиймээс аялахаар шийдсэн бол төлөвлөгөөгөө Шведээс эхлүүлж, жагсаалтад багтсан бусад орнуудаар дам дам зочлоорой.
Эх сурвалж: www.Caak.mn