Дуучин М.Нара: Тууштай хичээвэл турах байтугай зорьсондоо ч хүрнэ…

5cb5aead74836f62original“Би хэн бэ” шоу нэвтрүүлэг хөтлөхийн хажуугаар нялх үрээ асраад тун ч завгүй байгаа дуучин М.Нара төрснөөсөө хойш 20 килограмм жин хассан гэнэ. Хөл хүндтэй болоод  нэлээдгүй жин нэмж, хувцас гоёл нь таарахаа болиход чамгүй сэтгэлээр унасан түүний хувьд энэ нь бараг туйлын хүсэл байж л дээ.

Хэзээ мөдгүй хөл орох гэж буй хүүгээ асрангаа хоолны дэглэм барьж, дасгал хийсэн дуучин бүсгүй маань урьдын адил гоолиг биетэй болох тун дөхөж байгаа аж. Энэ тухайгаа тэрбээр “Уучлаарай, би чатаар бичсэн бүхэнд хариулт өгч амжихгүй ээ. Яаж турсан бэ л гэцгээх юм. Нууц юу вэ л гэж байна. Нууц байхгүй ээ, надад. Хоолоо хянаад, шингэн юм их уугаад, өглөө өдөр орой зав гаргаж фитнесс эсвэл гэртээ дасгал хийж байж жаахан жин хассаан.

Би ямар нэг фитнесс клуб эсвэл тураах хувцасны реклам хийхгүй. За, тэгээд турахыг хүсэж байгаа хүн байвал амжилт хүсье. Зүгээр л тууштай, бууж өгөхгүй хичээвэл турах байтугай зорьсондоо хүрнэ. Амжилт” гэж охид бүсгүйчүүдэд зөвлөжээ.

Урлагийн хүний хувьд, нүүр будалтын тал дээр өөрийгөө өндөр мэдрэмжтэй хэмээн тодорхойлдог М.Нара бие галбираа ч хэт туранхай байлгахыг хүсдэггүй гэнэ лээ.

Эх сурвалж:photonews.mn

Санал болгох мэдээ

УДЭТ-ын засвар дуусаж, 5-р сарын 1-нд “Анна Каренина” жүжгээр нээлтээ хийнэ

Монгол Улсын Засгийн газар түүх, соёл, өв уламжлалд чухал байр суурь эзэлдэг дурсгалт барилга байгууламжуудаа …