Хятадын Сичуань мужийн Шичонг хотын алс бөглүү тосгонд амьдардаг Кун Кун хэмээх найман настай хүү ДОХ-ын халдвар тээгч болжээ. Түүнийг таван настай байхад ээжийнх нь цусаар дамжин вирус халдварласан аж.
Тус тосгоны оршин суугчид ДОХ-ын вирусээс ихэд айдаг тул хүүг тусгаарлахаар шийдвэрлэжээ. Ингэхдээ тэд200 гаруй иргэний гарын үсгийг цуглуулсан бөгөөд одоо хүү сургуульд ч явах эрхгүй болсон байна. Мөн түүнтэй хэн ч тоглодоггүй гэнэ.
Хэдийгээр Хятадын эрх баригчид орон нутгийн иргэддээ ДОХ-ын талаар хангалттай мэдээлэл өгч, халдвар авсан хүмүүсийн эрх ашгийг хамгаалах багагүй ажил хийсээр байгаа ч сөрөг хандлагууд гарсаар байгааг энэ мэтийн жишээнээс харж болох юм.
Г.Уянга
Эх сурвалж: www.bataar.mn