Хайртдаа баяраар ямар бэлэг бэлдэх вэ?

Доорх зөвлөгөөг 100 хувь дагаж болохгүй шүү. Учир нь хүн бүхний амьдралыг харах өнцөг нь өөр байдаг. Тиймээс та миний нийтлэлийг уншихдаа хайртынхаа зан араншинг бас бодохоо мартуузай.
ЮУ БЭЛЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ВЭ?
Зөвхөн шинэ жилийн баяраар ч биш, ихэнх баяраар:
-Үнэртэй ус – Хэрэв та түүний яг ямар үнэртэй ус, яг ямар үнэрт дуртайг мэдэхгүй бол хэрэггүй
– Гоо сайхан, эрүүл ахуйн бодис, бүтээгдэхүүнүүд – Түүнд буруу ойлголт өгөх болно
– Дотоож – Хэрэв та 2 хамт байгаад удаагүй тохиолдолд хэрэггүй
– Хувцас – Хэрэв та 2 гэрлээгүй л бол таныг өөрийн ээж шигээ санаж явах болно
ЮУ БЭЛЭГЛЭЖ БОЛОХ ВЭ?
За тэгээд хайртдаа юу бэлэглэвэл зохимжтой вэ? Доорх бэлгүүдийг эрчүүдийн дундаас авсан “Ямар бэлэг авбал танд таалагдах вэ?” гэсэн АНУ-ын сэтгэл судлаачийн хийсэн судалгааны хариуг танд хүргэж байна. Эрчүүд ямар бэлгийг таашаах вэ?
– Үнэтэй алкоголь (коньяк, виски, вино, архи) – Хээнцэр савтай, сувенирт тавьж болох
– Тамхи татдаг бол тамхины хээнцэр хайрцаг, асаагуур, өвсөн тамхи, бусад үнэртэй ховор тамхи
– Хувцас: дулаан цамц, жилет, захтай цамц, тамирын хослол
– Гоёл чимэглэлээс: зангиа, ороолт, бээлий, бүс, цүнх
– Загасчлалын хэрэгсэл
– Машины чимэглэл
– Хөгжим дардаг бол хөгжмийн зэмсэг
– Бэлэг дурсгал: Өөрсдийн зурагтай зургийн жааз, морь гэх мэт эр хүний хийморийг илтгэх сувенирууд
– Дуртай тоглолтынх нь тасалбар
– Гинж, бөгж, кулон
– Футболка дээр хос хээ эсвэл хамт авахуулсан зургаа гаргах
Бидний танд өгсөн зөвлөгөө танд хайртдаа зөв бэлэг сонгоход тань тусласан гэж найдаж байна!

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …