Нүүдэлчдийн үр удмын “Ёрдын наадам” болж байна

527-1352954215Top Энэ амралтын өдрүүдэд Байгаль нуурын эрэг дээр нүүдэлчдийн үр удам цугларлаа. Эрхүү мужид Ёрдын 4-р наадам нээлтээ хийлээ. Тус наадамд Халимаг, Буряд, Якут, Хакаси, Забайкал, Тува гэх мэт оросын мужуудаас олон тооны тамирчин, уран бүтээлчид оролцож байна. Уламжлал ёсоор Монголоос олон хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийн баг ирэв.

 Ёрдын наадмын хөтөлбөрт үндэсний спортын тэмцээнүүд, соёлын хөтөлбөрүүд багтдаг. Эрхүү мужийн соёлын сайд Виталий Барышников ийнхүү ярьж байна: «Байгаль нуур орчмын нутаг бол өнөөдөр энд цугларсан олон ард түмний өвөг дээдэс амьдарч байсан эртний нутаг. Энэ бол монгол болон түрэг хэлт ард түмнүүдийн баяр. Эрт цагт бүх нүүдэлчин ард түмнүүд овог хоорондын зөрчил тэмцлээ зогсоож энэхүү Ёрдын наадамд цуглардаг байсан юм. Тэр баярлан наадацгааж, өөрсдийн овгийн хамгийн сайн төлөөлөгчдийг сонгодог байсан».

Ёрдын наадмыг бас нүүдэлчдийн олимпиад гэж нэрлэдэг юм. Учир нь тус наадамд спортын том хөтөлбөр багтдаг. Ёрдын наадамд тамирчид спортын хэд хэдэн төрлөөр 34 медалийн төлөө өрсөлддөг. Якут үсрэлт, буряд бөх, шатар, монгол сурын харваа, чулуу шидэлт, морин уралдаан гэх мэт тэмцээнүүд болдог. Мөн гар урчууд өөрсдийн хийсэн бүтээлүүдийг дэлгэн тавьж, хонины ноос хяргах уралдаан явуулдаг.

Ёрдын наадмын хамгийн сонирхол татсан хэсэг бол шилдэг Баатар, хамгийн үзэсгэлэнт гоо Дагиныг сонгох явдал юм.

Үүнээс гадна муж бүр өөрийн тойрон бүжгээ үзүүлдэг. Тойрон бүжгийн уламжлал бараг бүх ард түмэнд байдаг. Бүжиг тус наадмын хамгийн гол үйл явдал болох Ёхор толгойг тойрон бүжихийн өмнө болдог. Эрт цагт энэ уулыг хүмүүс гурван давхар бүсэлбэл /1 тойрогт 700 хүн багтана/ дараагийн жил өнтэй сайхан болно гэдэг байсан юм.

Ёрдын наадам Анга голын хөндий, Ёрд уулын ойролцоо болдог. Ёрд уул нь хүний гараар бүтсэн мэт зөв дугуй хэлбэртэй. Нутгийнхан энэ уулыг ариун дагшин газар гэж тооцдог. Тиймээс уулыг 3 тойрдог зан үйлийг хийцгээдэг. Наадамд, оролцогч үзэгчид нийлээд 3 мян гаруй хүн ирлээ. Тиймээс Ёрд уулыг тойрох бүжиг онцгой сэтгэгдэл төрүүлнэ байх. Энэ үйл явдал их чухал үйл явдал юм. Учир нь олон олон ард түмнүүд хоорондоо эв нэгдэлтэй байна гэдгийн харуулдаг.

Ёрдын наадам одооноос эхлэн 4 жилд нэг удаа бус, 2 жилд нэг удаа зохиогдох болно. Тус наадам энэ жилээс ЮНЕСКО-гийн үйл явдлын хуанлид багтсан. Түүгээр ч барахгүй, Ёрдын наадмыг дэлхийн оюуны өвийн жагсаалтад оруулахаар төлөвлөж байна. Бас Ёрд уулыг дэлхийн байгалийн өвд багтаана.

Цаашид Ёрдын наадмын асар том талбай түр зуурых байхаа болих гэж байна. Байгаль нуурын эрэг дээр “Байгаль” хэмээх үндэстэн угсаатнуудын соёлын томоохон төвийг барьж эхэллээ. Бүх оролцогч мужийн төлөөлөгчдийн газар энд нээгдэнэ. Тиймээс соёл, спортын олон үйл ажиллагаа явуулах боломжтой болно. Тун удахгүй тус газар энэ мужийн язгуурын, нүүдэлчин ард түмнүүдийн соёл, оюуны төв болох төлөвтэй байна.
эх сурвалж: оросын дуу хоолой радио

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …