ШУУРХАЙ МЭДЭЭ: Малайзын онгоцны үлдэгдэл сэг болон дөчин хүний цогцос олдоод байна

59691Өнөөдөр Индонезийн баруун Калимантан мужийн ойролцоох тэнгист Малайзын агаарын тээврийн сураггүй болсон нисэх онгоцны хэлтэрхийнүүд олдсоныг Индонезийн үндэсний яаралтай тусламжийн төвөөс мэдэгдсэн. Улмаар хэвлэлийн бага хурал хийх үеэр тус төвийн хариуцлагатай ажилтан Сулистяо “Аврах баг нисэх онгоцны хаалга болон хүмүүсийн цогцсыг олсон. Эрлийн ажиллагааг 25-30 метр гүнд үргэлжлүүлэн явуулна хэмээн мэдэгдсэн билээ.

ВВС агентлаг “АйрАзи”-ийн QZ8501 нислэгийн алга болсон онгоцыг хайж байсан далайн хэсэг буюу Калимантан арлын ойролцоо Яваны тэнгисээс 40 гаруй хүний цогцсыг олоод байгаа талаар Индонезийн албаныхан мэдээлснийг уламжиллаа. Цогцсууд “Airbus A320-200” онгоцтой холбоо тасарсан тэнгисийн хэсгийн ойролцоогоос олдсон байна.

Индонезийн аврах, эрэн хайх албаны дарга Суприядийн мэдээлснээр, усан дээр хөвж яваа цогцсуудыг тэнгисийн цэргийн хөлөг онгоцон дээр зөөж гаргаж буй юм байна. Цогцсууд аврах хантаазгүй байгааг Индонезийн тэнгисийн цэргийн төлөөлөгч Манахан Симорангкир мэдээлжээ.

Эрлийн багийнхан хэвлэлийн хурлын үеэр Индонезийн телевизийн шууд нэвтрүүлгээр онгоц осолдсон нь тогтоогдсон газраас илрүүлсэн хэлтэрхий болон цогцсуудын зургийг үзүүлжээ.

Онгоцны ослоор хайртай дотны хүмүүсээ алдсан ар гэрийнхэн нь тэрхүү дүрсийг хараад гүн хямралд орсон байна. Удалгүй Индонезийн тал уснаас 40 хүний цогцос гаргаж авсан талаар мэдээлжээ.

“AirAsia” компанийн ерөнхий захирал Тони Фернандес хохирогчдын ар гэрийнхэнд хандан “Зүрх сэтгэл минь уй гашуугаар дүүрэн байна. “AirAsia”-ийн нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье” гэжээ.

59692 59693 59694 59695

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Эх сурвалж: Мэдээ.мн

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …