Гол нууруудын мөс цөмрөх аюултайг анхааруулж байна

2225135cb069dc39originalЦаг уурын орчны шинжилгээний газраас сэрэмжүүлж байна. Гол нууруудын ус цөмрөх аюултай учир иргэд олон нийт мөсөн дээгүүр явахгүй байхыг анхааруулж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Монгол орны ихэнх гол, мөрөнд битүү мөсөн бүрхүүл тогтож, жижиг гол мөрөн ёроолдоо хүртэл хөлдсөн. Гэвч зарим томоохон гол мөрөнд мөсөн зах өргөсөн зузаарч, шингэн ба өтгөн зайр, нимгэн мөсөн бүрхүүл үүсэх зэрэг үзэгдэл зонхилон ажиглагдаж байгаа.Мөсний зузаан голын нийт уртын дагууд харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхаарууллаа.

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …