МҮОНРТ-ийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж магадгүй

BSN_8442Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж УИХ-ын гишүүн Су.Батболд “өнгөрсөн амралтын өдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл хуралдаж ерөнхий захирлыг нь өөрчилсөн бол өчигдөр дахин хуралдаж улс төрийн намын өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ерөнхий захирлаар томилсон байна. Олон нийтийн радио, телевиз нь аливаа улс төрийн нам, улстөрчдөөс хараат бусаар ажиллах ёстой, бие даасан хуультай байгууллага. Гэтэл улс төрийн намд өндөр албан тушаал хашиж байсан хүнийг ажлаас нь татгалзуулан хараат бусаар ажиллах ёстой энэ байгууллагын даргаар томилж байгаад хуулийг нь гардан боловсруулж батлуулсан хүний хувьд би харамсаж байна. Байнгын хороо ч энэ асуудалд анхаарах ёстой” хэмээн энэ асуудлыг хуралдаанаар хэлэлцэх санал гаргажээ.

BSN_8451Байнгын хорооны дарга А.Бакей уг саналтай холбогдуулан хэлэхдээ, 2013 онд тус Байнгын хорооноос ажлын хэсэг гарч Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн хэрэгжилтийг шалгаад зөвлөмж хүргүүлсэн. Гэвч Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй байгаа нь саяхан Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг нөхөн томилох үеэр харагдлаа. Харин өнөөдөр энэ асуудлыг хэлэлцэх бэлтгэлгүй байгаа учраас Байнгын хорооноос ажлын хэсэг гаргаж хуулийн болон зөвлөмжийн хэрэгжилтийг шалган танилцаж, шаардлагатай бол хуульд өөрчлөлт оруулах саналаа оруулж ирэх хэрэгтэй гэлээ. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Н.Энхболд нар ч Байнгын хорооны даргын саналыг дэмжиж буйгаа илэрхийлэв.

Ингээд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон 2013 онд тус Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг МҮОНРТ-д шалгаж танилцан хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаас байгуулахаар болов.

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …