“Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киноныхоо араас “Зүрхээр наадагч” нэртэй кино хийж багагүй ашиг олсон “Хувьсал” продакшныхан сүүлийн үед сэтгүүлч нараас ч зугатааж байна. Тэдний эсрэг яруу найрагч Хулганайн Тэргэл гомдол гаргаж байгаа бөгөөд “Хувьсал” продакшны “Зүрхээр наадагч” кинонд миний ах дүүсийн Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин нэрийг ашиглаад зогссон төдийгүй аавын минь бидэнд зориулж бичсэн
Эрхэс тэнгэрт
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан гэж гомдол гаргана гэж мэдэгдсэн.
Тэргэл саран
Ялгуун сайхнаар
Энхжин мандмой” гэдэг шүлгийг ч бас зөвшөөрөлгүй ашигласан байна. Иймд тус киноны зохиогч, уран бүтээлчдийг оюуны өмчид зөвшөөрөлгүй халдсан гэж гомдол гаргана гэж мэдэгдсэн.
Яруу найрагч Х.Тэргэлийн хувьд АНУ-д амьдардаг бөгөөд өөрөө уран бүтээлч хүн. Гэвч найз нөхөд нь “танай ах дүүгийн амьдралаар кино хийсэн юм уу” хэмээн асууж шалгааж эхэлсэн учрааэс “Зүрхээр наадагч” киног нь үзсэн гэнэ. Энэ кинонд аавынх нь шүлгийг хуулбарлаж , ах дүү нарынх нь нэрийг биеэ үнэлэгч, үл бүтэх хөгийн дүрүүдэд ашигласанд тэрээр тун их гомдолтой байгаа юм.
Тус киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн бөгөөд Х.Тэргэлийг АНУ-аас холбоо барихаар залгахад утсаа таслаад авдаггүй гэнэ. “Хувьсал”-ын Цогоо, Урнаа нар яруу найрагч Х.Тэргэлтэй эртний танилууд атлаа аавынх нь шүлгийг авч, ах дүүгийнх нь нэрийг ашиглан кино хийчихээд одоо зугатааж байгаад найрагч бүсгүй тун их гайхаж сууна. Харин сэтгүүлч нар энэ талаар тайлбар авахаар жүжигчин А.Ганчимэг, Урнаа нартай холбоо барьсан ч тэд бас л татгалзсан хариулт өгч байгаа юм.
Эх сурвалж: Zaluu.com