Гавьяат И.Одончимэгийн “залуу нас”

odno5594617779201501071059Энэ сайхан инээмсэглэлтэй, алаг нүдэн бүсгүйг монголчууд бид жүжигчин гэдгээр нь илүүтэй танина. Тэрбээр 1967 онд төрсөн бөгөөд дунд сургуулиа УБДС-ийг жүжигчин мэргэжлээр, МУИС-ийг 2001 онд хуульч мэргэжлээр сурч төгссөн билээ.

Сургуулиа төгсөөд УДЭТ-т 10 гаруй жил ажиллаж байгаад “X ТҮЦ” продакшинд өнөөг хүртэл мэргэжлээр ажиллаж үзэгч олон түмэндээ уран бүтээлээ хүргэж яваа авьяаслаг, хөдөлмөрч эмэгтэй.

odno2911429152201501071059Монголын тайз, дэлгэцийн бүтээлд тоглодог сор болсон акулуудын нэг түүний мөрөөдөл нь кино бүтээх байсан гэдэг. Санаж сэтгэж явбал бүтнэ гэдгийг залгамж халаа болсон залуучууддаа үлгэр дууриалал нь болон яваа. Тэрбээр “Сэргээш-3”, “Миний хөрш чөтгөр” зэрэг киногоо бүтээн үзэгчиддээс чамгүй өндөр үнэлгээг авсан. Мөн тайзны олон арван бүтээлд гол болон туслах дүрийг бүтээсэн гэдгийг уншигч авхай та андахгүй биз ээ. “Гэгээн муза-11” наадмаас “Сэрүүн хасын нууц” жүжгээрээ “Шилдэг эмэгтэй гол дүр”-ийн шагнал авсан билээ

Хөдөлмөрч бүсгүй өнгөрөгч онд Зүрх бүхний төлөө хөтөлбөрийн шилдэг оролцогчоор тодорч “Улаанчулуутын хогийн цэг дээрх хүүхдүүдэд боловсрол олгоход дэмжлэг үзүүлэх” төсөл нь ажил хэрэг болж хүүхдүүд сургуультай болсон.

Үргэлжлэлийг ЭНД дарж үзнэ үү

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …