“Хувьсал” продакшны найруулж гаргасан бүтээлүүд үзэгчдэд ихэд таашаагддаг. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл болох “Зүрхээр наадагч” уран сайхны кино дэлгэцэнд гарсан даруйдаа үзэгчдээс өндөр үнэлгээг авсан. Уг киноны зохиолчоор “Хувьсал” продакшны жүжигчин А.Ганчимэг ажиллажээ.
Тэгвэл кино зохиол дээр гардаг Эрхэс тэнгэрт, Тэргэл саран, Ялгуун сайхнаар, Энхжин мандмой” гэдэг шүлгийн хэсэг Яруу найрагч Х.Тэргэлийн аавынх нь бичсэн шүлгийн хэсэг гэнэ. Мөн ах дүү нарых нь нэрийг зөвшөөрөлгүйгээр ашиглаж оюуны өмчид халдсан хэмээн гомдол гаргаад байсан юм.
Тэрээр уг киноны зохиолч А.Ганчимэгээс тайлбар хийхийг хүссэн боловч А.Ганчимэг тайлбар хийх шаардлагагүй хэмээн хэлсэн нь мөн “Хувьсал” пропакшн энэ асуудал дээр тоомжиргүй хандаж байгаад гомдолтой байгаа юм. Энэ талаар тэрээр өөрийн цахим хуудсандаа бичжээ.