“Алтан өд-2014” наадам маргааш шилдэгүүдээ тодруулна

10922033_682543325196938_1628457740_n8910885952015-01-08-10-41[www.urlag.mn]МЗЭ-ийн түүхт 86 жилийн ойн хүрээнд Монголын Зохиолчдын эвлэлээс зохион байгуулж буй оны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан өд-2014” наадам энэ сарын 9-нд 15:00 цагаас Улсын филармонийн их танхимд болно. Тус наадмын яруу найраг, хүүхдийн зохиол, утга зохиолын орчуулга, хүүрнэл зохиолын богино хэмжээний бүтээл, хүүрнэл зохиолын томоохон хэмжээний бүтээл, жүжиг, киноны зохиол, баримтад уран зохиол, судлал, шүүмж гэсэн найман төрөлд 70 гаруй бүтээл ирсэн байна.
    Энэ үеэр зохиолч, яруу найрагчдын ном бүтээлийн үзэсгэлэн, гарын үсэгтэй номын худалдаа, солилцоо МЗЭ-д элссэн уран бүтээлчдэд гишүүний үнэмлэх гардуулах гэх зэрэг арга хэмжээ болох юм.
Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн …