Төсвийн тодотголтой хамт өргөн баригдсан хуулийн төслүүдийг хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2015.01.09/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаарМонгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын яамны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цагдаагийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Тахарын албаны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Статистикийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг хууль тогтоомжийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганхуяг нар танилцууллаа.

BSN_9010Төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэх чиглэлээр УИХ, Засгийн газраас тавьсан зорилтын хүрээнд төсвөөс санхүүжүүлж байгаа нийгмийн хамгааллын шинжтэй зарим арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, татаас урамшууллыг зорилт, үр дүнтэй нь уялдуулж авч үзэх, төсвийн байгууллагуудын чиг үүргийн давхардлыг арилгаж бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, зарим хөтөлбөр, арга хэмжээг шинээр хэрэгжүүлэхгүй байх, урсгал зардлыг нь тодорхой хэмжээгээр бууруулах зэргээр зардлын өсөлтийг хязгаарлах, үр ашгийг сайжруулах чиглэл баримталж урсгал зардлын 2015 оны тодотголын төслийг боловсруулсантай холбогдуулан дээрх 25 хууль, УИХ-ын нэг тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомжийн төслүүдийг боловсруулжээ.

Сангийн сайд илтгэлдээ, УИХ-ын 2012 оны 14 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-ийн дагуу 16 яам, 30 агентлагтай байсан бол УИХ-ын 2014 оны 75 дугаар тогтоолоор 15 яам, 29 агентлагтайгаар үйл ажиллагаа явуулахаар бүтэц, чиг үүргийг өөрчлөн баталсан. Дээрх өөрчлөлтийн дагуу Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хурлаар яам, агентлагуудын бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн тогтоосноор, 2014 оны батлагдсан төсөвтэй харьцуулахад үндсэн ажиллагсдын нийт орон тоог дунджаар 15 хувиар бууруулахаар шийдвэрлэсэн тул холбогдох өөрчлөлтийг төсвийн төсөлд тусгасан.

BSN_8975Засгийн газар 2015 оны төсвийн жилээс эхлэн төсвийн зарлагын шинэчлэлийг хэрэгжүүлж төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлаж, улмаар зохистой түвшинд бууруулах, төсвийн хөрөнгийн зарцуулалтад үр ашгийг сайжруулах зорилт тавьж байна. Энэ зорилтын хүрээнд оюутнуудад олгодог үндэсний тэтгэлгийг сурлагын амжилттай нь буюу 3.0 голч дүнгээс дээш суралцсан оюутанд олгодог болох, нийгмийн хамгааллын зарим мөнгөн тэтгэмж, үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх үүднээс хүүхдийн мөнгө, эхийн одонгийн мөнгийг зорилтот бүлэгт чиглүүлэх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээний зардлыг бууруулах, зарим тэтгэмж, үйлчилгээнд зарцуулж байгаа хөрөнгийг амьжиргааны түвшин хамгийн бага зорилтод хэсэгт шилжүүлэх, төрийн албан хаагчдыг тэтгэвэрт гарахад олгох нэг удаагийн тэтгэмжийг салбар бүрттэгш байх зарчмыг бүрдүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэх үүднээс эдгээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслүүдийг боловсруулсан тухайгаа танилцуулсан юм.

BSN_8950Хууль санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, Д.Батцогт, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт нар Сангийн сайдаас асуулт асууж тодруулснаар чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа.

Чуулганы үдээс хойших хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч үг хэлсний дараа эдгээр хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж төслүүдийг хэлэлцэх эсэхтэй холбогдуулан гишүүд саналаа хэлэх юм гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  

Ugluu-logo3

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …