Аргын тооллын 1 сарын 11-ны ням гараг, билгийн тооллын өвлийн дунд сарын шинийн 21-ны адьяа гараг, 2 хар мэнгэтэй, хүчин төгсөх барилдлагатай, огторгуй суудалтай, харцага одтой, улаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:36 цагт мандан, 17:13 цагт жаргана.
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.