Хакерууд террористуудад дайн зарлалаа

136Францын  Шарли Эбдо сэтгүүлийн газарт хандлага хийж 12 хүний амийг хөнөөсөн  лалын шашинтнуудын  хийсэн хэргийн  дараа Anonymous нэртэй хакеруудын бүлэг мэдэгдэл гаргалаа.

Тэд уг видео мэдэгдэлдээ  хакерууд болсон хэрэг явдалд эмгэнэл илэрхийлээд аль Каеда, Исламын улс зэрэг бусад бүх террорист бүлэглэлүүдэд хандан кибер дайн зарлаж байгаагаа мэдэгдсэн байна.  Өшөө авалт болгож террор байгууллагуудын бүх сошиал аккаунтуудыг хааж, ажиллагаагүй болгох гэнэ.

Мөн хакерууд “үг хэлэх эрх чөлөөнд хүмүүн бус аргаар халдлаа…тиймээс үүнд хариу арга хэмжээ авах нь бидний үүрэг” гэжээ.

Anonymous бүлэг нь өөрсдийгөө ардчилалыг хамгаалагчид гэж тодорхойлдог. Өмнө нь засгийн газар, шашны, компаниудын олон вебсайтуудад халдлага хийж байсан юм.

Эх сурвалж: IKON.MN

Санал болгох мэдээ

Румын Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

Румын Улсын Боловсрол, судалгааны яамнаас 2026-2027 оны хичээлийн жилд Монгол Улсын 10 иргэнд нэг талын …