Монголын кино урлагийн хөгжил дэвшилийн төлөөх олон чухал шийдвэрүүд өнгөрсөн жилүүдэд гарсаны нэг нь “Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас киночдын дунд өрсөлдөөн бий болгох, хэрэглэгчдийн хандалтыг ихэсгэх зорилгоор “Тэнгис”, “Соёмбо”, “Өргөө” кино театруудад гарч байгаа Монгол кинонуудын ашиг орлогыг долоо хоног бүр киночдын орлогыг зарлаж байхаар болсон билээ.
Тэгвэл уг жагсаалтаар 2014 оны эхний хагаст хамгийн их орлого олж байсан киногоор найруулагч зохиолч Ж.Сэнгэдоржийн найруулсан “Үргээлэг” кино 433,544,502 төгрөгийн ашигаар тэргүүнд шалгарч байсан юм.
Харин Aurora филмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-түц” продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхны кино 7 хоногийн хугацаанд 140 сая төгрөгийн ашиг олсноороо монгол киноны урьд өмнө олж байгаагүй өндөр ашигийг олоод байгаа юм.