Монголын рок поп хөгжмийн ертөнцөд амьд домог хэмээн өргөмжлөгддөг “Хурд” хамтлагийн цоо шинэ цомгийн бичлэг хийгдэж байгаа гэнэ. Тус хамтлагийн залуус энэ удаа ямар уран бүтээлүүдээр фенүүдээ баярлуулах гэж байгаа нь ихэд сонирхол татаж байгаа юм. Тэрээр хамгийн сүүлд “Хайрын салхи” цомгоо гаргаснаас хойш шинэ уран бүтээл хийгээгүй байсан. Тэгвэл тэсэн ядан хүлээж буй олны сонорыг мялаасан сайхан уран бүтээлүүд яг одоо студэд бичигдэж байгаа бөгөөд тэдний шинэ цомог нь 12 дуунаас бүрдэж байгаа ажээ.
Сонирхуулахад “Хурд” хамтлагийнхан бичлэгийнхээ студийг шинэчлэн хамгийн орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр тоноглосон бөгөөд шинэ цомог нь бичлэгийн өндөр чанартайгаар хийгдэж байгаа гэнэ.
“Хурд” хамтлагийн үнэнч сонсогч фенүүдийн дунд хүлээлт үүсгээд байгаа шинэ уран бүтээл тун удахгүй худалдаанд гарах юм.
Д.Эни Ugluu.mn