Оог шүд угаахаас өөрөөр яаж хэрэглэж болох вэ

1. Ундны усны сав цэвэрлэгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-02Хуванцар сав болон халуун саванд дахин дахин ус, уух юм хийж ашиглах нь таагүй үнэр үнэртэж эхлэхэд хүргэдэг. Угаагч шингэн болон усаар угаасан ч хүссэн үр дүндээ хүрч чадахгүй байна уу? Тэгвэл  шүдний оо юу юунаас илүү энэ үнэрийг арилгаж чадна. Савныхаа дотор талыг оо түрхсэн сойзоор сайтар үрж зайлаад үзээрэй.

2. Алт мөнгөн эдлэл гялалзуулагч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-03Ямар ч цэвэрлэгч нь үнэт эдлэлийг оо шиг сайхан гялалзуулж чаддаггүй. Зөөлөн үстэй сойзон дээр оо түрхээд үнэт эдлэлээ зүлгээд, оогоо хатахаас өмнө усаар угааж оог арилгаад хуурай зөөлөн алчуураар арчаад үз. Гэхдээ сувдан шигтгээтэй эдлэлийг энэ аргаар цэвэрлэх бол сувдаа оогоор үрэхгүй байхад анхаараарай. Эс тэгвэл сувд чинь зураас сэвтэй болчихно шүү.

3. Толбо арилгагч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-04Шүдний оо нь таны хайртай хувцаснаас ямар ч хэцүү толбыг арилгаж дөнгөнө. Цамцны захад тогтсон уруулын будаг, богино ханцуйтай цамцан дээр чинь тогтсон жимсний шүүсний толбо, ширээний бүтээлгэн дээрх спагеттины сүмс гээд олон төрлийн толбон дээр оо түрхээд сайтар үрсний эцэст угаана. Гэхдээ өнгөтэй хувцсан дээр цайруулагч оо хэрэглэхгүй байх тал дээр анхаарах хэрэгтэй.

4. Машины их гэрэл өнгөлөгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-05Цаг хугацаа өнгөрөх хэрээр машины их гэрэлд өнгөр маягийн зүйл тогтож, гэрэлтэлтийг бууруулдаг. Энэ асуудлыг шийдэхийн тулд гэрлийн гадаргууг эхлээд савантай усаар угаагаад дараа нь  оо түрхэж, даавуугаар сайтар үрвэл өнгөр арилж, гэрэл чинь шинэ юм шиг болно.

5. Гутал цэвэрлэгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-06Цагаан, цайвар өнгөтэй пүүз кетнүүд хар зураастай болчихдог талтай. Үүнийг арилгах маш хялбар арга бол оогоор үрэх юм. Энэ аргыг ботинк гэх мэт гутлан дээр ч хэрэглэж болно.

6. Хадаасны нүх бөглөгч

 

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-07Жижиг хадаас эсвэл сүлбээрээр гаргасан жижиг нүхийг оогоор бөглөж болно.

7. Шүршүүрийн хаалга өнгөлөгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-08Шүршүүрийн шилэн хаалган дээр маш хурдан өнгөр тогтдог. Үүнийг арилгахын тулд чийгтэй алчуур эсвэл хөөсөнцөрт оо түрхээд арчих хэрэгтэй. Арилахад хэцүү толбон дээр оо түрхээд хэсэг хугацаанд орхичих. Дараа нь усаар угаахад төвөггүй арилах болно.

8. DVD-ний зураас арилгагч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-09Дискэн дээрх жижиг зураас, толбыг оогоор арилгаж болно. Багахан хэмжээний оо түрхээд даавуу эсвэл микрофибер алчуур ашиглан төвөөс гадагш чиглэлтэй зөөлөн үр. Гэхдээ оогоо ихдүүлвэл байдлыг бүр дордуулж мэдэх юм шүү.

9. Гар ариутгагч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-10Загас, сонгино болон бусад төрлийн  үнэр нь арилдаггүй хүнсний бүтээгдэхүүний үнэрийг савангаас илүү арилгах зүйл бол шүдний оо юм. Яг саван шиг гартаа үрж угаагаад дараа нь гарын тос, чийгшүүлэгч түрхээрэй.

10. Индүү цэвэрлэгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-11Индүүний ул бохирдсон үед шүдний оог ашиглаж болно. Индүү хүйтэн, залгагдаагүй байх ёстой бөгөөд нэг алчууранд оо түрхэж сайтар зүлгээд өөр алчуураар арчиж цэвэрлээрэй.

11. Мөнгөлөг эдлэл өнгөлөгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-12Халбага сэрээ, лааны суурь, гоёл чимэглэл гэхчилэн аль ч төрлийн мөнгөлөг эдлэлийг зөөлөн даавуун алчуур, шүдний оо хоёроор өнгөлж болно. Ан цавтай хэсгүүдэд зөөлөн үстэй сойз ашиглах ба эцэст нь хуурай даавуугаар арчиж оогоо арилгаарай.

12. Хамгаалагч нүдний шилийг хөлрөхөөс хамгаалагч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-13Хамгаалагч нүдний шилийг хамгаалагч нь багагүй үнэтэй байдаг. Гэхдээ үүнийг хямд, гарын доорх материалаар орлуулах боломжтой. Багахан хэмжээний оог хуурай алчууранд түрхээд хамгаалагч шилний дотор талд зөөлөн тойрог хэлбэрээр үрж түрхэнэ. Шилийг зураастуулахгүйн тулд маш зөөлөн түрхэхээ мартуузай.

13. Тосгуур гялалзуулагч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-14Бид заримдаа оогоо тосгуур дотор дусаачихдаг. Энэ үедээ оогоо усаар урсган хаяхаа азнаарай. Харин зөөлөн алчуураар тосгуураа бүхэлд нь үрэх хэрэгтэй. Тосгуур чинь сайхан гялалзахын хамт таагүй үнэр нь арилах болно.

14. Цорго цэвэрлэгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-15Хромон цоргонууд дээр усны толбо тогтсон үед оогоор зөөлөн үрж арилгадаг. Энэ аргыг өөр хромон хэрэгслүүд дээр ч ашиглаж болно. Гэхдээ байн байн их хэмжээний оогоор хүчтэй үрэх нь эсрэгээрээ хромны гялалзсан өнгийг үрж, зураастуулах магадлалтай.

15. Гар утасны дэлгэц цэвэрлэгч

XopoM.com-Шүдний-оог-шүд-угаахаас-өөрөөр-ашиглах-15-арга-16Дэлгэцэндээ хамгаалалтын наалт наагаагүй бол гар утасны чинь дэлгэц зураастах магадлалтай. Шүдний оо нь гар утас болон тоглоомын консолиудын дэлгэцийг цэвэрлэж чадна. Даавуун алчуурт багахан оо түрхээд дэлгэцээ зөөлөн үрж арчаад өөр алчуураар оог арчиж арилгаарай.

 

 

Эх сурвалж:  mass.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …