9911, 8811-тэй дугаарын эздийг дарамталдаг эмэгтэйг саатуулжээ

uls_54b5e80d102e9_19911,8811-тэй дугаарын эздийг дарамталдаг 25 настай эмэгтэй Б-г саатууллаа. Тэрбээр 9911, 8811 зэрэг дугаар ашигладаг иргэдийн утсанд “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн утгатай мессеж илгээдэг байжээ. Тодруулбал, өнгөрсөн сарын 28-ны өдөр иргэн Н-ийн 8811”””” дугаарын утсанд 8880 дугаарын утаснаас “175 см өндөртэй, 23 настай, царайлаг ганц бие эмэгтэй гэртээ ганцаараа уйдаад сууж байна, 70,000 төгрөгөөр хамт хонож болох юм” гэсэн мессеж илгээж, харилцан мессеж бичиж, утсаар ярилцжээ.

 Бэлгийн харьцаанд орохыг шаарддаг байжээ

 25 настай  Б нь иргэн Н-тэй мессежлэж, “Надад мөнгө хэрэгтэй байна, хэрэв өгөхгүй бол надтай харилцан бичсэн мессежүүдийг чиний фейсбүүк хаягны бүх найзуудад чинь тараах болно” гэж хохирогчийг сүрдүүлж аргагүй байдалд оруулж, 400,000 төгрөг авсан байна. Гэвч энэ байдал зогссонгүй улмаар иргэн “Н”-ийн эхнэрт дарамталсан утгатай мессежүүдийг удаа дараа илгээн, хохирогч “Н”-ээс дахин мөнгө нэхэж, бэлгийн харьцаанд орохыг ч тулган шаарджээ.

Тэрбээр 9911, 8811-тэй эздийн утсанд мессеж илгээхдээ 8880…. 8841…., 9144…., 9989….дугааруудын утсыг ашигладаг байна.

 Хүн сүрдүүлсэн хэргээр цагдаад шалгагдаж байжээ

 Б нь цагдаагийн байгууллагад гэмт хэрэг зөрчлийн улмаас удаа дараа шалгагдан эрүүлжүүлэгдэж байсан. Өмнө нь иргэн “Б”-г 9963….дугаарын утаснаас айлган сүрдүүлсэн гэх асуудалд шалгагдаж торгуулийн арга хэмжээ авч, бусдын биед хөнгөн гэмтэл учруулж, Багануур дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байсан нэгэн аж. Түүнд цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.

 Цагдаагийн байгууллагаас анхааруулж байна

 Энэ мэт 9911,8811 эсвэл азын дугааруудыг таамгаар цуглуулж биеэ үнэлэх утга бүхий мессежийг илгээн хохирогчийн хувийн мэдээллийг өөртөө цуглуулан, эргүүлж дарамтлах байдлаар гэмт хэргийн санаа зорилгоо хэрэгжүүлж байжээ.

Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Дашрамд  дурьдахад энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 149  буюу бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэсэн зүйл ангиар зүйлчлэгдэн шийтгэгддэг байна.  Тус хуулийн:

149.1.Өмчлөгч, эд хөрөнгийг итгэмжлэгдэн хариуцаж буюу хамгаалж байгаа этгээдэд болон тэдний ойр дотны хүмүүст хүч хэрэглэх, нэр хүндийг нь гутаасан мэдээ баримт тараах буюу эд хөрөнгийг нь устгахаар заналхийлж эд хөрөнгө, эсхүл түүнийг өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхийг шаардсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

149.2. Энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн этгээд үйлдсэн, түүнчлэн их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хураах буюу хураахгүйгээр гурваас дээш таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж тус тус заажээ.

 Б.Золбоо

 Эх сурвалж: Uls.mn

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …