Аргын тооллын 1 сарын 20-ны мягмар гараг, билгийн тооллын өвлийн дунд сарын битүүн, 2 хар мэнгэтэй, түлэх барилдлагатай, ус суудалтай, элдэв тэнгэртэн одтой, улаан бич өдөр. Өдрийн наран 08:27 цагт мандан, 17:23 цагт жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох улирал 18 цаг 04 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.