АН-ын гишүүд дэмжигчдийн холбоо намаа цэвэрлэж МАНАН-гаас салгах ажиллагаа эхлүүлснээ мэдэгдлээ

90e439fe620ddfbbigАрдчилсан нам засаг барьсан түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдаар ажилласан хүн бол Н.Алтанхуяг. Хамгийн удаан буюу 2 жил гаран засаг барьсан ч улс орныг самарч, эдийн засгийн сөхрүүлэн, ирээдүйгээ өрөнд унагачихаад “өвчтэй” нэрийдлээр алга болсон. Тэр Ерөнхий сайдаас огцорсон ч ард иргэдээ төлөөлсөн УИХ-ын гишүүн хэвээр буй. Хэзээ үнэнтэй эвлэрч чуулганы танхимдаа ирж суух бол гэсэн цөхөрсөн иргэдийн хүлээлт байна.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараахан 140 мянган төрийн албан хаагчийг 30 хувиар нэмэгдүүлж 180 гаруй мянга болгосон. Өдгөө эдийн засгийн хямралаас улбаалан төрийн албыг цомхотгож эхлээд буй. Гэхдээ УИХ-д суугаа нам, эвслийн бүлгийн мэдээлж буйгаар “төрийн албан хаагчийг цомхотгож байгаа. Гэхдээ багш, эмч зэрэг үйлчилгээний албаас илүүтэй, яам тамгын газар зэрэг удирдах албан тушаалыг цөөрүүлж байгаа” талаар дурдсан.

Snapshot_2014-11-03_1104045697Тэгвэл өнөөдөр Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Ардчилсан намын гишүүд дэмжигчидийн холбооноос өнөөдөр улс төр болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Дээрх мэдэгдэлийг бүрэн эхээр хүргэе.

  1. Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооны тэргүүн Т.Хасбаатар 2001 онд өөрийн итгэл үнэмшлээр Ардчилсан намд шударга ёсны зарчмыг дээдлэн элссэн. Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооноос түүнд Үндэсний зөвлөлдөх хорооны нөхөн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон боловч Өвөрхангай аймагт нэр дэвшигчдийн жагсаалтаас үндэслэлгүйгээр 2015 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хасч, жирийн гишүүний нэр дэвшин өрсөлдөх, намын дотоод ардчиллыг нухчин дарах хамгийн бүдүүлэг оролдлогыг хийж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо жигшин зэвүүцэж, Ардчилсан намын дотоод сонгуулийн хорооны гишүүдийг бүрэн бүрэлдэхүүнээр нэн даруй үүрэгт ажлаасаа сайн дураараа огцрохыг шаардаж байна.
  2. Шинэчлэлийн засгийн газарт ажиллаж байсан Ардчилсан намын гишүүдийг Шийдлийн засгийн газарт ажиллуулахгүй хомроглон халж байгааг Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбоо эрс эсэргүүцэж төрийн болон төрийн үйлчилгээний ажилтан, албан хаагчдын ажлаас халагдсан шалтгааныг тодруулахаар 320088 дугаарын утсыг ажиллуулж, биечлэн уулзах зар хүргэж байгаагаа мэдэгдье.

Монгол оронд шударга ёс, Ардчилсан намын мөн чанар, жирийн мянга мянган гишүүд дэмжигчдийн итгэл үнэмшил дээр тогтдогийг цохон тэмдэглээд намаа цэвэрлэх, өтгөн МАНАН-гаас салгах үйл ажиллагаа эхэлсэнийг сонордуулья.” гэж мэдэгдэлдээ дурдсан байна.

imagesӨмнөх засаг Н.Алтанхуягийн ачааг нуруундаа үүрэн МАН-тай хамтран улс орон, эдийн засгаа сэргээхээр  зүтгэж байгаа Ч.Сайханбилэг намын гишүүд, дэмжигчдээсээ эхлэн ийнхүү “дөнгөлүүлж” эхэллээ.

Г.Эрдэм

Ugluu-logo9

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …