“Шинэ үе” продакшн ослын талаар мэдэгдэл гаргажээ

8842Өвөрмонголд гарсан ослын талаар “Шинэ үе” продакшн албан ёсны мэдэгдэл хийжээ. Тодруулбал, “2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшны жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суужээ. Арын машинд жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан байна. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарчээ. Уг ослын улмаас жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга хугарсан. Р.Алтансүх доргилт авсан. Бид маш их харамсаж байна” хэмээн мэдэгдэлдээ дурьджээ.

Эх сурвалж:  medee.mn

Санал болгох мэдээ

УИХ-ын дарга Н.Учрал БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Жао Лөжитэй уулзлаа

Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Ардын намын дарга Н.Учрал ХКН-ын урилгаар 2026 оны 3 …