Хөвсгөл нутгийн дуучин МУСТА Ядамсүрэнгийн Гэрэлчулууныг бид “Монголоо санасан сэтгэл”, “Амьдрал хайраар гоёдог”, Хойморь сайхан нутаг зэрэг сэтгэлд хоногшсон олон сайхан уран бүтээлээр нь андахгүй болсон билээ. Тэрээр “Хойморь сайхан нутаг дууныхаа шүлгийг өөрөө бичиж, амьдруулсан нь өдгөө олон хүмүүсийн дуулах дуртай дууны нэг хэдийнээ болсон бөгөөд Хөвсгөл нутагт нь найман настай балчираас наян настай буурлууд ч амандаа аялаж явдаг дууны нэг болж чаджээ. Дуучин залуу маань энэ дууныхаа шүлгийг хөвсгөл нутгийн бахархал болсон хөшөөн дээр нь ч сийлэн үлдээсэн гэнэ лээ.
Урлагт хайртай, урлагийн төлөө чин зүрх сэтгэлээсээ зүтгэж яваа дуучин залуу маань “Монголоо санасан сэтгэл” төслийн хүрээнд Монголоо санасан сэтгэл тоглолтоо ирэх хоёрдугаар сарын 6-ны өдөр Монгол бөхийн өргөөнөө хийхээр болсон байна. Уг тоглолтонд урилгаар Монгол түмний хайртай дуучид болох МУГЖ Д.Жаргалсайхан, МУГЖ С.Жавхлан,МУГЖ Ч.Бат-Эрдэнэ, МУГЖ Ч.Амаржаргал болон өөрсдийн дуу хуураараа ард түмнийхээ сэтгэлд хэдийнээ хоногшиж үлдсэн олон уран бүтээлчид ирж ая дуугаа өргөх нээ. МУСТА Я.Гэрэлчулуун дуучныхаа олон сайхан дууг нэгэн үдэш хамтдаа эгшиглүүлж, дуу хуураар хөглөгдөх өдөр хоёрдугаар сарын 6ны өдөр тохиохнээ.
Тоглолтын тасалбарыг Бөхийн Өргөөний кассаар худалдааж байна. Мөн 1950 утсаар захиалж болох юм байна.
Urlag.mn