25-хан насандаа Төрийн соёрхолт хэмээх хүссэн аавын хүү аваад байдаггүй хүндтэй шагналыг зүй ёсоор гардаж, хамгийн гайхалтай нь өөрийнхөө хүсэлтээр буцааж байсан жүжигчин Ц.Төмөрбаатарыг уншигчид маань алдарт Цагааны Цэгмид агсаны том хүү гэдгийг сайн мэдэх биз ээ. Тэрээр хоёрдахь амьдралаа зохиосон, өөрөөсөө 14 насаар дүү залуу эхнэртэй юм. Тэрээр ярилцлагадаа сэтгүүлчийн асуусан асуултанд ингэж хариулсан байна.
Ц.Төмөрбаатар “Монголчууд өөрөөсөө бусдыг их муухайгаар ярьдаг. Би тэрэнд нь их эмзэглэдэг юм. Гэхдээ бас өөрийгөө эр хүн юм байна гэж бахархах сэтгэл төрдөг. Залуу гэргий авч чадаагүй бол хохь нь тэр. Үеийнхээ хөгшинтэйгээ л явж байна биз. Миний эхнэр бол үнэхээр дайчин хүүхэн. Өнөөдөр би тэр хүнийг биш харин тэр намайг авч яваа. Надаас 14 дүү эмэгтэй. Тэгж ярьвал миний аав ээж хоёр 24 насны зөрөөтэй. Өнөөдөр Монгол уламжлал гэдгийг залуучууд бодох хэрэгтэй. Намайг залуу эхнэртэй гэж гоочилж байхын оронд өөрийгөө бодох ёстой. Эмэгтэй хүн гэдэг хөгширөлт илүү явагддаг. Өнөөдөр би 70-тай байхад миний эхнэр надаас 14 дүү гэхэд яг л ойролцоо харагдана. Яагаад 20 насны зөрөөгөөр бага залуу хатан авдаг байсан юм бэ гэдгийг бас бодож үзэх л ёстой. Зарим нь эгчмэд хүүхэнтэй сайхан л амьдардаг л даа. Тэгэхдээ залуу эхнэр авчихаад тэрэндээ толгойгоо мэдүүлж амьдрах юм бол хохь нь тэр. Энэ салчих вий гомдчих вий гээд гүйгээд байх шиг тэнэг юм байхгүй. Тэрний оронд эхнэрээ зөвөөр удирдаад явбал тэр хүн залхуу ч бай дайчин ч бай хөтлөгдөөд л явна. Тийм болохоор энд надад нэг их сэтгэл эмзэглээд байх юм алга.
Би аавынхаа 51 насанд гарсан. Төмөрхуяг маань 58 настай байхад нь гарсан. Тэгэхээр надад удам байна. Миний охин хэнз биш. Би болоогүй. Дахиад хүүтэй болмоор байна. Монголчууд удам угсаагаа хүүгээр залгуулдаг. Цагааны Цэгмэдийн Төмөрбаатар дараа нь Баатар үлдэх ёстой. Сүндэряа Батаатай суугаад Зоригоог гаргахаар Батаагийн Зоригоо гараад Төмөрбаатар гэдэг удам угсаа байхгүй болчихно гэдэг мөн чанараа монголын язгуур угсаатай хүмүүсийн хүүгийн төлөө тэмцэл асар их байсан. Би дахиад хүүхэдтэй болно.
Гэтэл охин гарчихвал яана. Тэгвэл одоо би яахуу надад нөгөө зохиомол үр суулгалт хэрэгтэй болно биз дээ. Би хүүтэй болмоор байна. Хамаагүй ээ маргааш үхнэ гэж байхдаа өнөөдөр хүүтэй болж байвал болж байна. Миний Сүндэряа, миний Биндэряа миний хүүхдүүд би хайртай юу хайртай. Тэднийхээ төлөө амиа тавидаг. Гэхдээ охин хүүхдүүд хүний хүн болно. Цагаан зээр эмэгтэй хүн хоёр нутаггүй гэдэг үгтэй шүү дээ” гэжээ.
Эх сурвалж: Times.mn