Аргын тооллын 1 сарын 28-ны лхагва гараг, билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 9-ны буд гараг, 3 хөх мэнгэтэй, үхэх барилдлагатай, ус суудалтай, нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, хөх луу өдөр. Өдрийн наран 08:15 цагт мандан, 17:34 цагт жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар малтах, бөө, удганы үйлд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Балжиннямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.