Хорих анги болон баривчлах байрнуудад 2014 онд гарсан гэмт хэргийн талаархи судалгаа хийжээ

1254Нийслэлийн прокурорын газрын ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсээс нийслэл, дүүргийн прокурорын газруудын хяналтын харьяа хорих анги болон баривчлах байрнуудад 2014 онд гарсан гэмт хэргийн талаархи судалгааг хийсэн байна.

Судалгаагаар дүүргийн прокурорын газруудын хяналтын харъяа хорих ангиудад нийтдээ 23 гэмт хэрэг гарсан ба дүүрэг тус бүрээр нь авч үзвэл: дүүргийн 1 дүгээр прокурорын газрын харьяа хорих ангиудад  5 гэмт хэрэг, дүүргийн 2 дугаар прокурорын газрын харьяа хорих ангиудад 7 гэмт хэрэг, дүүргийн 3 дугаар прокурорын газрын харьяа хорих ангиудад 6 гэмт хэрэг, дүүргийн 4 дүгээр прокурорын газрын харьяа хорих ангид 5 гэмт хэрэг гарчээ.

Гэмт хэрэг гарсан хорих ангиудыг анги тус бүрээр нь авч үзвэл: хорих 407 дугаар ангид 2, хорих 409 дүгээр ангид 1, хорих 421 дүгээр ангид 2,  цагдан хорих 461 дүгээр ангид 4, хорих 429 дүгээр ангид 1, хорих 411 дүгээр ангид 2, хорих 417 дугаар ангид 2, хорих 427 дугаар ангид 4, хорих 415 дугаар ангид 5 гэмт хэрэг тус тус гарсан байна.

 Дээрхи гарсан нийт гэмт хэргүүдийг ангилж үзвэл хүнд гэмт хэрэг 5, хүндэвтэр гэмт хэрэг 11, хөнгөн гэмт хэрэг 7 гарсан байх ба хэргийн  шийдвэрлэлтийн байдлыг судалж үзэхэд 7 хэргийг хэрэгсэхгүй болгож, 9 хэргийг шүүхээр шийдвэрлэж, 6 хэрэг нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж, 1 хэрэг шүүхийн шатанд шийдвэрлэгдээгүй байна.

 Хорих ангиудад гарсан дээрхи гэмт хэргүүд нь ялтны харуул хамгаалалтанд тавих хяналт сул, шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдын ажлын хариуцлага хангалтгүй, ялтны дунд зохиох сургалт, хүмүүжил, нийгэмшүүлэх ажил шаардлагын хэмжээнд хүрэхгүй байгаа мөн ялтнуудын дунд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар хорих ангийн захиргаанаас зохион байгуулж буй ажил хангалтгүй байгаатай шууд холбоотой гэж үзэхээр байна.

УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ГАЗРЫН   ХМОНХАлба

Санал болгох мэдээ

А.М.Готсурвэ: Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийн хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллана

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд БНЭУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд …