Прокурорын тангараг өргүүллээ

55555566666666666666-300x200Прокурорын байгууллагын тухай хуулийн 40-р зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2002 оны 125 тоот зарлигаар Прокуроруудын тангараг өргөх журмыг тодорхойлсон.

 Монгол Улсын Ерөнхий прокурорын 2014 оны Б/27 тоот тушаалаар М.Бамбадоржийг УЕПГ-ын ГАТХХ хэлтэст хяналтын прокуророор, Б/10 тоот тушаалаар Б.Дэлгэрмааг МШАТХХ хэлтэст хяналтын прокуророор тус тус томилсон тул дээрх прокуроруудын тангараг өргөх ажиллагаа 2015 оны 01-р сарын 29-ны өдөр 09.00 цагт  УЕПГ-ын хүндэтгэлийн танхимд боллоо.

Тангараг өргөх арга хэмжээг УЕПГ-ын  Тамгын газрын орлогч Ш.Батаа нээж үг хэллээ.

Энэхүү арга хэмжээнд  Улсын Ерөнхий Прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх Ц.Бямбацогт, ГАТХХХэлтэсийн дарга О.Чулуунбаатар, ГХЭЗТХ-ын дарга Г.Ганзориг,  ХМОНХА дарга Т.Сүхбаатар нар байлцаж шинээр томилогдож байгаа прокурорууддаа цаашдын ажилд нь амжилт хүсэж, дурсгалын зүйл гардууллаа.

147

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Сар шинийн баярыг угтсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд ЖДҮ эрхлэгчдийн борлуулалт нэмэгдэж байна

Сар шинийн баярыг угтан “Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа энэ сарын 17-ныг хүртэл “Их …