Г.Дэнзэн гэгч дэрчийсэн нөхөр гэнэтхэн л Монголын төрд цойлж гарч ирээд хэсэг бужигнуулаад намжсан. Хэнд ч танигдаагүй тэрбээр гэнэтхэн л сонгуулийн дараа ЗГ-ын гал тогоог ахалж яваад авлигын хэрэг сэдрэнгүүт өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн. Хэрэглээний математикч мэргэжилтэй тэрбээр Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд мэргэжилтэн,
МУИС, Математик компьютерийн сургуульд багш,
УИХ дахь Ардчилсан намын зөвлөлд референт,
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байсан бөгөөд АН-ын дарга ах нь Ерөнхий сайд болоход ЗГХЭГ-ын дэд дарга болсон билээ. Тэр ч бүү хэл Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн ТУЗ-ийн дарга болж 17 тэрбумын хэрэгт ороолцолдож байсан удаатай. Дөнгөж 30 гаран настай түүний улс төрийн карьер дэндүү хурдан өсжээ. Хадам ах Н.Алтанхуягаа “төрийн тогооноос хөөхөд” хамгийн их үүрэг гүйцэтгэсэн хүн бол бас л Г.Дэнзэн. Тэгвэл ах нь халагдаад явж байхад алдарт Г.Дэнзэн хүү Ч.Сайханбилэгтэй хуйвалдаад нууц гэрээ байгуулаад явж байсан нь олонд ил боллоо.
Тодруулбал, ТУЗ-ын даргын ажлаа ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэгт өгсөн Г.Дэнзэн өнгөрөгч оны наймдугаар сард Засгийн газарт хөндлөнгийн зөвлөгч хийхээр гэрээ байгуулжээ. Нэг сарынх нь цалин 1 сая 975 мянган төгрөг бөгөөд үүн дээр онцгой байдлын нэмэгдэл гэж 30 хувь нийтдээ 2.5 саяар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байсан аж. Контракторын ажил үүрэгт:
-Ерөнхий сайдын ажлын албыг бодлогын зөвлөгөөгөөр хангах
-ЗГХЭГ-ын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх
-ЗГ-ын хэрэгжүүлэлтийн нэгжийг дэмжих
-Ерөнхий сайдыг бодлого арга зүйгээр хангах чиг үүрэгтэй “нууц ноёнтон”-ы хуйвалдааныг ийнхүү УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа олонд ил болголоо. Монголын эдийн засгийн самарч унагахад үүрэг гүйцэтгэж байсан Г.Дэнзэн Засгийн газрыг Ч.Сайханбилэгтэйгээ хамтран алсаас удирдаж сар бүр 2,5 сая төгрөг аваад сууж байна.
Өмнөх хэргийг нь өнөө хүртэл сөхөж, хариуцлага хүлээлгээгүй хэрнээ Дэнзэн хүүгээс салахгүй зууралдаад толгойг нь илээд байгаа шалтгаан юу вэ? Ерөнхий сайд аа.
“Борвины баас нь арилаагүй бяцхан жаалаар тоглуулаад суух тэнэг ард түмэн Монголчууд биш юм шүү.”
Г.Эрдэм