“Оюутолгой”-н гэрээний ашгийн хувийг 51 хувь болгоно

a74d22c48a29bb87big “Оюутолгой 51” олон нийтийн хөдөлгөөнийхөн хамтарсан Засгийн газрын “Ivanhoe Mines” компанитай байгуулсан “Оюутолгой” орд баялагийг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний ашгийн хувийг өсгөн 51 хувь  болгоход  чиглэсэн үйл ажиллагаа явуулах гэж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэдний үкэж буйгаар Оюутолгойн гэрээ байгуулагдаад дөрвөн жилийн хугацаа өнгөрч байгаа ч ард түмэнд үр ашгаа өгөөгүй.  Мөн Монголчууд улс төр, эдийн засаг, стратегийн санаачлагаа бүрэн алдсан зэргээс харахад Оюутолгойн гэрээ буруу, алдаатай байсан гэдгийг харуулж байна гэв. Тиймээс тус олон нийтийн хөдөлгөөнийхөн “Ivanhoe Mines” компанитай анхан гэрээ байгуулсан албан тушаалтнуудтай хариуцлага тооцох, ТУЗ-ийн гишүүдийг ажлаа үр бүтээлтэй хийхийг шаардаж байгаа юм байна. Мөн шинээр сонгогдох ерөнхийлөгчийн хамгийн эхний хийх ажил нь “Оюутолгой” орд баялагийг ашиглах хөрөнгө оруулалтын хууль бус гэрээний ажил байх ёстой гэж үзэж байгаа ажээ.

“Оюутолгой 51”  хөдөлгөөнд Дэлхийн агаарын бохирдлыг бууруулах сан, “Миний монголын газар шороо” хөдөлгөөн, экологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллагууд нэгдээд байгаа юм байна.

М.Сониуч Ugluu.mn

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …