Цагаагчин гахай өдөр

12Аргын тооллын 2 сарын 4-ны лхагва гараг, Билгийн тооллын 16-ны буд гараг,5 шар мэнгэтэй,  рашааны барилдлагатай, огторгуй суудалтай, үнэг одтой, цагаагчин гахай өдөр. Өдрийн наран 08:07  цагт  мандан, 17:44 цагт жаргана.

Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл үйлдэх, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, нялхасын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар малтах, худаг гаргах, нохой авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Модон хонин жилийн Хаврын уур орох улирал 12 цаг 13 минутад эхлэнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Зурхай:Үс засуулахад сайн өдөр

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 01. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …