УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг мэдээлэл хийлээ

_MG_0347Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг өнөөдөр Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг эргүүлэн татсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүд эсэргүүцэж, хууль санаачлагчийн хувьд эргүүлэн татсан. Монгол Улс жилд 120 сая литр архи, шар айраг үйлдвэрлэж байгаа бөгөөд согтууруулах ундааны хэрэглээнээс үүдсэн гэмт хэрэг, зам тээврийн осол жил тутам өссөөр байна. Мөн манай улс элэгний хорт хавдар, цус харвалт өвчний үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог, энэ төрлийн өвчний суурь шалтгаан нь согтууруулах ундаа байдгийг тэмдэглэв.

Тиймээс ойрын хугацаанд энэ хуулийн төслийн хүрээнд эрх ашиг нь хөндөгдөж буй талуудын оролцоотой хэлэлцүүлэг, уулзалтуудыг зохион байгуулж, тодорхой саналуудыг тусгасны дараа 2015 оны хаврын чуулганд Согтууруулах ундааны хяналтын тухай хуулийн төслийг дахин өргөн барих болно гэв.

Ugluu-logo

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …