Аргын тооллын 2 сарын 6-ны баасан гараг, билгийн тооллын өвлийн адаг сарын шинийн 18-ны сугар гараг, 3 хөх мэнгэтэй, түлэх барилдлагатай, уул суудалтай, бага морь одтой, харагчин үхэр өдөр. Өдрийн наран 08:04 цагт мандан, 17:47 цагт жаргана.
Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.