Чингэлтэй дүүргийн Засаг дарга Д.Ганболд Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мурат Каракөзтэй 2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр албан ёсны найрсаг уулзалтыг зохион байгуулан хоёр орны хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн талаар харилцан ярилцлаа.
Засаг дарга ноён Д.Ганболд хоёр орны хамтын ажиллагаа улам бэхжиж буйг онцлон тэмдэглээд Турк Улсын Анкара хотын дүүргүүдтэй ах, дүүгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэн Туркийн Олон улсын хамтын ажиллагаа, хөгжлийн агентлагийн /ТИКА/ хүрээнд томоохон төслүүдийг хэрэгжүүлж боловсрол, эрүүл мэндийн салбарт илүүтэйгээр анхааран ард иргэдийнхээ эрүүл, аюулгүй амьдрах боломжийг хангах талд санаачлагатай ажиллан Анкара хотын туршлагаас суралцах, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд иргэдийг орон сууцжуулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талд техник, арга зүйн туслалцааг авч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.Турк улсын Элчин сайд Мурат Карагөз хоёр улсын хамтын ажиллагааны хүрээнд дээр дурдагдсан асуудлаар өөрөөс хамаарах бүхий л зүйлийг хийж хамтран ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.
Ugluu.mn