Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэх ажлын хэсэг байгуулагдлаа

DSC_3323Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 хэсэгт заасныг үндэслэн Байгаль орчин, ХАА-н байнгын хорооноос хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэх ажлын хэсэг байгуулах тогтоол гаргажээ.
Тус ажлын хэсэг нь УИХ-аас 2003 оны 6 дугаар сарын 18-нд баталсан Төрөөс хүнс, ХАА-н талаар баримтлах бодлогын хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж дүгнэлт өгөх, Төрөөс хүнс, ХАА-н талаар баримтлах бодлогыг шинэчлэн боловсруулан үүрэгтэй ажиллах юм байна.
Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр гишүүдээр УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл, УИХ-ын гишүүн Я.Содбаатар нар ажиллах бол ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгийг Хүнс, ХАА дэд сайд тэргүүтэй томилжээ.

Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлогыг шинэчлэх ажлын хэсгийн үр дүнг Байнгын хороонд 2015 оны хаврын чуулганы хугацаанд багтаан танилцуулахыг ажлын хэсгийн ахлагч Н.Номтойбаярт даалгасан байна.

Н.Тилеген

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …