Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг 2015 оны хоёрдугаар сарын 9-11-ний өдрүүдэд Япон Улсад ажлын айлчлал хийнэ.
Энэхүү айлчлал нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхны гадаад айлчлал юм. Тэрээр Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ, Японы парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки нартай уулзаж, Монгол Улсын Засгийн газар Японы гадаад худалдааг дэмжих байгууллага /ЖЭТРО/-тай хамтран зохиох “Ажил хэрэгч уулзалт”-д оролцож, бусад албаны хүмүүстэй уулзахаар төлөвлөж байна.
Энэ удаагийн айлчлалаар нэгдсэн үнэт зүйлс хуваалцдаг Монгол Улс, Япон Улстай хөгжүүлж буй Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэх зорилт тавьж байгаа болно гэж Гадаад хэргийн яамнаас мэдээллээ.