Улсын эдийн засаг уналттай байгаа энэ үед уул уурхайн салбараас хөрөнгө босгох ёстой гэсэн саналыг шийдвэр гаргах түвшнийхэн гарган тавьж буй. Оюутолгой, Тавантолгойн төслийг урагшлуулах нь эдийн засгаа өсгөх гол гарц гэж УИХ-ын гишүүд харж буй. Гэвч үүнийг урт удаан хугацаанд эдийн засгаа өсгөх, хөгжих боломж гэж харахгүй байгаагаа Г.Баярсайхан гишүүн онцолжээ.
Тэрээр “Манай улс өнөөдөр хөрөнгөтэй болохын тулд уул уурхайгаа ашиглаж байж болно. Гэхдээ шавхагддаг баялаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Оюутолгойн баялаг дуусна. Оюунлаг толгойн баялаг хэзээ ч дуусахгүй. Тиймээс Оюутолгойг бус оюунлаг толгойг шүтэх хэрэгтэй” гэсэн байна.