Хэрхэн амьдралаас айдсыг авч хаях вэ?

21hbnАйдас гэж юу вэ? Миний бодлоор айдас бол ирээдүйд ямар нэг зүйл болох байх эсвэл болохгүй байх хэмээн айснаас хүнийг зогсонги байдалд оруулдаг сөрөг зүйл юм.

Үнэндээ тийм зүйл болох байхдаа гэж хүн одоо айдаг. Ирээдүйд болох байсан ч одоо айх нь ямар хэрэгтэй юм бэ?  Тэгэхээр одоо цагийг хэрэггүй зүйлд үрж байгаа хэрэг гэсэн үг биш үү?

Ер нь айдас гэдэг стрессийг үүсгэж, хүнийг байнга шаналгадаг. Хүн бүр л айдасгүй амьдрахыг хүсдэг. Тэгвэл хэрхэн амьдралаас айдсыг авч хаях вэ?

Танд эрүүл мэнд, санхүү, гэр бүл гээд санаа зовох олон л зүйл байгаа байх. Гэхдээ айдас амьдралд аз жаргал авчирдаггүйгээс хойш яагаад арилгаж болохгүй гэж?

1.    Хүн ирээдүйд бус одоод л амьдардаг гэдгийг сана. Та өөрийгөө ямар нэг зүйлд санаа зовж суухыг анзаарвал “ Би одоо энэ зүйлд санаа зовсоноор юуг өөрчилж чадах вэ” гэж өөрөөсөө асуу. Үнэхээр санаа бодлоос тань гарахгүй бол асуудлыг шийдэхээр шууд эхэл.

2.    Өөрөөсөө дахин дахин “Санаа зовох нь асуудалд нөлөөлж чадах уу? Их санаа зовохоор асуудал амар болж, бага санаа зовбол асуудал хүндрэх үү?” гэж асууж бай.

3.     Үнэхээр санаа тань зовоод байвал санаа зовоход багахан цагийг зарцуул. Харин бусад үед тэр зүйлийнхээ талаар бодоод ч хэрэггүй.

4.    Өчигдөр, өнөөдөр, өнгөрсөн сард санаа зовсон зүйлсийнхээ талаар бичээд, тэдгээрт та ямар нэг нөлөө үзүүлж чадсан эсэхээ бодоод үз.

5.    Хэрвээ та санаа зовоод байгаа зүйлдээ нөлөөлж чадахгүй юм бол бодоод хэрэг байна уу? Учир нь нэгэнт нөлөөлж чадахгүйгээс хойш тэр зүйлийн талаар бодох шалтгаан байхгүй биш үү? Мөн та нөлөөлж чадах асуудалдаа санаа зовох хэрэг байна уу? Нэгэнт та зохицуулж чадахаас хойш бодох шаардлага бий гэж үү? Ингээд бодохоор нөлөөлж чадах ч бай, чадахгүй ч бай, аливаа зүйлд санаа зовно гэдэг угаасаа утгагүй зүйл юм.

6.    Айдас хүний эрч хүчийг буруу зүйлд зарцуулдаг. Үүний оронд амжилт ололт, эерэг зүйлсэд санаа бодол эрч хүчээ зарцуулаарай.

www.bolod.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …