Ерөнхий сайд Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын даргатай уулзлаа

Parlamentiin zowlohuudin tanhimiin dargaХоёр орон дипломат харилцаа тогтоогоод 40 гаруй жил болж, энэ хугацаанд харилцаа, хамтын ажиллагаа улам гүнзгийрч байна. Сүүлийн жилүүдэд өндөр дээд түвшний айлчлал тогтмолжиж байгаад талархаж байна гэж Японы Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга М.Ямазаки хэллээ.

Монгол Японы харилцааны хөгжилд Япон улсын Парламентын зөвлөхүүдийн танхим, түүний гишүүд идэвхтэй хувь нэмэр оруулж буйг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тэмдэглээд Япон улстай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нь Монголын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бөгөөд гуравдагч хөрш Япон улстай хөгжүүлж буй энэхүү хамтын ажиллагаанд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч байгаа гэлээ.

Хоёр орны худалдааг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар Монгол, Японы эдийн засгийн харилцааг шинэ түвшинд гаргах, харилцан ашигтай, бие биенээ нөхсөн хамтын ажиллагааны үндсийг тавих зорилт бүхий Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурах нь энэ айлчлалын зорилго гэж Ерөнхий сайд хэллээ.

Уулзалтад УИХ-ын гишүүн, БСШУ-ны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн, Монгол Японы найрамдлын бүлгийн дарга Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Уул уурхайн сайд Р.Жигжид, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар, Гадаад хэргийн дэд сайд Н.Оюундарь, Аж үйлдвэрийн дэд сайд Х.Баделхан, Элчин сайд С.Хүрэлбаатар нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

10982981_864507560274911_392591337_o

Ugluu-logo20

Санал болгох мэдээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Дэвид Камерон бараалхав

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Их Британи, Умард …